Алавхийн одох цаг хугацаанаас бүү айгтун анд минь
Амжиж дээр нь нэрээ бичих зав хэзээд олдоно . . . Preview

Thursday, May 19, 2011

Зун ба хайрын шvлэг

Євєєлж гэдэг нэртэй нэгэн зvйлийн гоёмсог шувуу бий. Энэ шувуу жиргэн донгодох vеэр зун болдог тухай бага цагт эмээ ярьж, би тvvнд итгэж єсчээ. Євєєлжний дууг сайн сонсоорой хvv минь, єрєм єрєм гэж дуулдах вий хэмээх цайлган эмээгийн минь vлгэр аль цагт эхэлсэн билээ дээ...
Хорвоогийн бас нэгэн зун цагийг бид туулан єнгєрч байна. Хувьсан хєврєх он жилvvдийн тvvх бичигдсээр...
Аяны тэрэг хєвєрч байдаг
Алтан шаргал замын хажууханд
Хужир мараатай тойрмын захад
Хурж зогссон хэсэг адуу
Толгой хаялан сvvл шарваж
Тогтож ядан ялаархан байхад,
Дотор газрын нарийн хийцтэй
Домбон гvц шиг хоёр тогоруу
Дэгээ хvзvv єлийн сунгаж
Дэрсэн дундуур дэмий тэнэнэ,..


хэмээн эрхэм найрагч Ш. Цогт абугай Зуны зураг шvлэгтээ дvрсэлжээ. Эгээ л Монгол орныг хэрэн хэрэх олон замын  хаа нэгтээ та бид аялан яваа мэт нvдэнд харагдтал бичжээ дээ. Энэ шvлэг 1965 онд бичигджээ.
Цайдам хорвоод
Оройтсон сар нэг ил гарч, нэг далд орно.
Ойртсон хєлийн чимээ сонсдон, ус авсаар эргэх бvсгvйн
Орь залуухан цогцос харанхуйн дунд сvvтэгнэн дєхнє.
Одод хувинтай усанд нь уралдан бууж, жараахай шиг сэлнэ.
Орчлон хорвоо бvрэнхийн дунд хєлєг онгоц дайвалзах шиг
Очиж хувинтай усыг авар зуур гарыг нь атгахад бvлээн,
Ондоон гарагийн хvн шиг бишvvрхэн мэндлэх бvсгvйн гарт
Одоо хувь заяа минь цэцэг шиг атгаатай байна.
Энэ бол хэн бvхний таних найрагч О.Дашбалбарын шvлэг. Тvvнийг ард тvмэн найрагч нєхєд нь зvгээр ч нэг билиг танхай яруу найрагч гэж єргємжлєєгvй биз ээ. Тvvний олон шvлгvvд нэн тансаг байдаг юм. Одоо тvvний бас нэгэн шvлгийг сонирхоё.
Шаргын шарга уулс сэтгэл дотор сvvмэлзэнэ
Шар талын цэцэгс євєр зуураа эрхлэлдэнэ
Шалзат багахан шарга гvвээ дамнан хатирна
Шаргиа мєнгєн хазаар явдал дунд нь жингэнэнэ.
Шанд булгийн ус харгилан бургилан урсана
Шанз хуурын эгшиг харшин хоршин сонсдоно
Шаавай тєрсєн Оюунаа бvдэг бадагхан санагдана
Шалдар булдар насандаа даанч ажиггvй явжээ.
Шаа торгон алчуур нь сэтгэл дотор дэрвэнэ
Шальгvй эмзэг зvрх минь тvгших баясах зэрэгцэнэ
Шаргын уулын янзага нь толгод дундаа тоглоно
Шар талын гєрєєс урдуур хойгуур хуйларна.
Шанз хуурын эгшиг харшин хоршин сонсдоно
Шалзат багахан шарга гvвээ дамнан хатирна
Шар торгон алчуур нь сэтгэл дотор дэрвэнэ
Шаргын шарга уулс тэнгэрийн хаяанд сvvмэлзэнэ.
1980.
Хотын гудамжинд vзэсгэлэнт охид зугаацан алхах, хол оо аялан явмаар хvсэл тєрєх, уулын оройд завилж суугаад салхи залгилмаар бодогдох, уснаас vсрэх загасыг харж тархиа амраамаар санагдах, уужран уужран дотоод хvчээ хураах улирлын сайхан нь болбоос зун цаг мєн.

Манай хан Хэнтий нутгаас олон шилдэг найрагч тєрєн гарсан байдаг. Хэнтийн яруу найргийн сургууль гэдэг vг ч vvнийг нотолно. 90-ээд оны найрагчдын нэгэн том тєлєєлєгч Б. Одгэрэлийн хоёр шvлгийг танд хvргэе.
***
Би сайхан охидыг ширтэх євчтэй.
Хацрын ганц илбэлт, тэврэлт, vнсэлтэд арилж мэдэх
Харин бvр євдєж мэдэх сайхан євчтэй.
Сайхан охидыг ширтэхэд гуниг тєрєх
Ширтэхгvй байхад бас гуниг тєрєх
Сайхан охидыг ширтэхэд баяр тєрєх сайхан євчтэй, би.
Гялалзсан хар нvд, шилбэ, цээж хараад
Галзуурсан мэт сэтгэл хєдлєн явдаг
Yзэсгэлэнт охид ємнvvр хойгуур эргэлдэхэд
Yзэх,сонсох, амтлах, хvрэх эрхтэн минь євдєж
Yймрэн зогсохдоо би салхинд чичрэх євс мэт болдог.
Євчнєєсєє салахыг би vнэхээр тэгэхэд хvсдэггvй,
Євдєж шаналахаа дарах гэж бус, vгдрээх гэж
Єрнє зvгийн дарсанд єдєржин халамцуу явдаг.
Алуурч намайг зовоож, анд нєхєд холдлоо ч
Амиа хорлож, буудаж, боож би нєгчихгvй.
Залуу насны минь євчин эдгэхэд би vхнэ
Залуу нас минь тэгэхэд хэдийн єнгєрсєн байна.
1991.5.
***
Гадаа хєлийн чимээ гарахад чамайг л гэж бодном
Гадуур минь єнгєрєх явуулын улс хичнээн их вэ!
Yдшийн цагийг vvднийхээ дэргэд vднэм
Yс хийгээд євсний их гэдэг худлаа юм
Yдэш гэдэг хичнээн их вэ!
1992.4.
Эх дэлхийн єнгєнєє тунгалагшин зээг татаад, эрхбиш сайн сайхан бvхэн тvгэн дэлгэрэн байх мэт тун зєєлєн бодол єр зvрхний гvнээс нэвчмvv. Ертєнц хорвоог аргадан эмгэд, хєгшид найрлан жаргаж дуу хуураар цэнгэх нь юуны шалтгаан билээ.Тэнгэрийн солонго хаяалсан наран хураар багачууд хvvхдvvд тоглон зугаацаж, энэрэл жаргалангийн орон болдоог, энэ Монгол минь.
Бадаг шvлэг хvний сэтгэлийн мєн чанар болох, баруун сарны туяа хойд асганы оройд халтиран гялбалзах зуны vдэш яруу. Эрээнцавын домогт найрагч Д.Нямсvрэнгийн энэ шvлэг танд таалагдах байх.

***
Саруулхан шєнє гадаа vvдэнд хад сандайлж суухад
Сарны гэрэлд
Сархад уух
Сайхан байх даа гэж
Санагдсан.
Цантай чулуун дээр тэгээд хундага тавихад
Цан хийсэн
Царгиа гарч
Цагаан бvгээн
Жаахан жороо морь
Чамайг хvлээн гол дотор
цулбуураа дvрэн зогсов доо гэж...
Yдшийн жvнзэнд сар тусахад
Єнєє чулуун дээр
Лаа асаасан мэт болоод
Євс цаана нь зvvдэлсэн єдєр шиг
гэрэлтэн vзэгдэнэ дээ гэж...
Бєрт цагаан дэрсэнд
Бєднє шувуу бєєрєхєд
Бvрий барайд
Хучлага засах шиг
Нэг юм шурхийн хєдлєєд
Бvсгvй хvний vнэр нээлттэй салхивчаар цэцэг шиг сэвнэ.
Мартаж vл болох магад олон учрал тохиол хvмvvний амьдралд зурагдан vлдэх нь бий. Уудлан уудлан суухад улаан голыг дэвтээж чадах учиг ээдэрсэн хорвоогийн тєєрєг тавилан гэж  байдаг.
Шvлгийн цаг
Асар тэнгэр аниргvй нам гvм
Анивчих одод ирмэлцэн харвалцах vеэр
Аугаа их оюун ухаант уураг тархи
Амгалан нойронд умбаж ахуйд
Сєл євсний туяхан иш
Салхины лимбэ мэт уянгалах цагаар
Чамдаа зориулж би
Шvлэг бичлээ хайрт минь.
Зуны шєний тvмэн цэцэгс
Зvvдлэн бvжин нойрсох vеэр
Сvv асгасан мэт цагаан нугад
Сvйт хvvхэн мэт гоёхон сартайд
Амирлангуй сvмийн бодь гєрєєс
Амгалан нугад идэшлэх цагаар
Чамдаа зориулж би
Шvлэг бичлээ хайрт минь.
Алтай ханы мєнгєлєг оройг
Анхны цацраг илбэх vеэр
Хангайн эртэч дуучин шувуу
Халуун хэвтэрээсээ єндийхийг бодохуйд
Нил гийх сайхан vvр
Нэг мєсєн хаяарах цагаар
Чамдаа зориулж би
Шvлэг бичлээ хайрт минь.
Хамгийн нандин сайхан бvхнээ тэтгэн єнгєлжээ байгаад хорвоо дэлхийг туулан жаргах учир ерєєл бий. Бас миний ийм нэг шvлэг байдаг юм.
***
Шувууны єндєг бvvвэйлсэн
Шугуйн цагаан салхинд
Сэвлэгээ илбvvлж суухад
Сэтгэл зvлгvvлж єнгє ормуй.
Сэвлэг юугаан ариун салхинд илбvvлж нэгэн сэтгэл оюунаа гvн  бясалгахуй, ертєнцийн онцгой зол завшааныг vvтгэгч нь хэмээвээс зун цаг болой. Хатан туулын хєвєєнєє Дорнын их найрагч Бэгзийн Явуухулан ийм нэгэн хайрын шvлгээ тэрлэсэн байдаг юм.

Туулын шугуй
Туулайн гvйдэл шиг салхинд
Туулын шугуй найгана.
Уулын согоо шиг бvсгvйд
Хайрын сэтгэл дасна.
Хээрийн салхинд Туул минь
Тахийн зоо шиг бидэртэнэ.
Хайрын хvчинд сэтгэл минь
Тэнгэрийн заадас шиг гэрэлтэнэ.
Гvнзгий амьсгаа авмаар
Тал шиг бvсгvй чи юм.
Гvнд нь хангинах дууны
Эгшиг нь миний сэтгэл юм.
Мєнгєн аяга шиг гараас чинь
Туулын уснаас амсах сан.
Мєнхийн рашаан уусан юм шиг
Танхил чамтай амьдрах сан.
1960.
 Бидний хайртай Монгол нутагт цаг улирлын эрхээр эргэж хєрвєх хорвоогийн єнгє хийгээд хvмvvний сэтгэлийн гvн их хязгааргvйг уудлан сэрээх найраг шvлэг гэгч онцгой амттай эд, эдгээр хэдэн шvлэгс таны таашаал оюунд нийцэх болтугай.