Алавхийн одох цаг хугацаанаас бүү айгтун анд минь
Амжиж дээр нь нэрээ бичих зав хэзээд олдоно . . . Preview
Showing posts with label Дууны булан. Show all posts
Showing posts with label Дууны булан. Show all posts

Wednesday, December 26, 2012

Дэрмээ - Энэ бүхэн жаргал


2012 оны "Мөнгөн үдэш" шинэ жилийн хүндэтгэлийн цэнгүүнд зориулан бүтээв. Ховд аймгийн 10 жилийн сургуулиудыг 1995 онд төгссөн төгсөгчид санаачлан энэхүү дууг бүтээлээ.

Үгийг Ховд аймгийн 1995 оны төгсөгч, яруу найрагч М.Отгонбаяр,
аяийг Хурд хамтлагийн Д.Отгонбаяр,
дуучин Чоно хамтлагийн Д.Дэрмээ болон дуучин Г.Гэрэлзаяа, Т.Сэлэнгэ.

Friday, July 1, 2011

Их Богд уул минь



Хонгор нутгийн Их Богд уул аа
Холхи алсаас чиг цээжинд зүмбэрлэнэ
Хоног хоногийн зүүдэнд гэрэлтэж л байдаг
Хосгүй сайхан аавын минь хайр уу даа
            Их Монголын хоолойг нь идэр салхин илбэнэ ээ
            Ижий аав хоёроо би энэхэн насандаа дуулна аа
Цасны сэрүүн үнэртсэн Их Богд уул аа
Цайлган ахан дүүсийн минь идээшин дассан нутаг аа
Цаг цагийн зүүдэнд нь гэрэлтэж л байдаг
Цагаан сүүгээ дээжилсэн ижийн минь хайр уу даа
            Дахилт
Орог нуурын мяндсан зэрэглээндээ
Ороолгуулж өссөн бага нас минь
Олон түмнийхээ заяа буяныг
Оршоож тогтсон төрсөн нутаг минь
            Дахилт
Шилгээн шилгээн хүлэг эргэцэх цагаар
Шимтэн шимтэн нутаг юугаан санана
Сэвшин сэвшин үлээх мөнгөн салхи нь
Сэтгэл зүрхийг минь мөнхөд даллана
            Дахилт  

Дуучин : Б.Лхагвасүрэн
Ая : Ж.Эрдэнэчулуун
Үг: О Найрагч

Friday, June 24, 2011

Отгонтэнгэр уулнаа



Тэнгэр отголсон Отгонтэнгэр уулнаа
Тэрлэгэн зуны сардаа цэцэгс дэлгэрнэ
Тэвэрт нь жарган суугч хүү миний
Тэмүүлсэн сэтгэлийн гүнд намираа бороотой
            Од сарны саахалт хаан уул
            Олон түмний залбирсан бурхан уул
            Номын их хутагт хувилгаан адил аа
            Нарны зүг гэгээ цацсан миний уул аа
Уулс тэнгэр болох гүн цагаар
Үүлсээ духдуулж бодол болон сууна
Үдшийн сарнаар мөнгөн оргил нь гийж
Үзэгдэх алсад Дорнын бурхад тодорно
            Од сарны саахалт хаан уул
            Олон түмний залбирсан бурхан уул
            Номын их хутагт хувилгаан адил аа
            Нарны зүг гэгээ цацсан миний уул аа
Он цагийн цагаан салхи илбэж
Орчлонгийн дээгүүр тарнийн аялгуу түгнэ
Олон түмний сэтгэлийн болор сүмд
Очирваанийн сахиус мөнхөд заларна
            Од сарны саахалт хаан уул
            Олон түмний залбирсан бурхан уул
            Номын их хутагт хувилгаан адил аа
            Нарны зүг гэгээ цацсан миний уул аа
Дуучин : Ганболд
Ая : Ж.Эрдэнэчулуун
Үг: О Найрагч

Thursday, May 26, 2011

Ховдын гол минь


Салхи амрах мандалдаа
Саран оддыг саатуулсан
Сайхан сэтгэлт түмнийгээ
Сая жилээр ундаалсан
            Ай Ховдын гол минь
            Алс холд тэмүүлэхдээ
            Амраг хайрын дуугаар
            Алтан нутгийг минь бүүвэйлээрэй
Хөөмийн уянгат эгшигээрээ
Халгин цалгин шуугисан
Хатан Хар ус нуурын
Халуун хэвлийд цутгасан
            Ай Ховдын гол минь
            Алс холд тэмүүлэхдээ
            Амраг хайрын дуугаар
            Алтан нутгийг минь бүүвэйлээрэй
Бошигт хааны зарлигаар
Бурхан гуйсан ч өгөмгүй
Олон ястны өлгий нутгийн
Овог нь болсон Ховдын гол минь
            Ай Ховдын гол минь
            Алс холд тэмүүлэхдээ
            Амраг хайрын дуугаар
            Алтан нутгийг минь бүүвэйлээрэй


Дуучин : Б.Мөнхтөр
Ая : Ж.Эрдэнэчулуун
Үг: О Найрагч


Дууг татаж авах :
Мөнхтөр - Ховдын гол (3.34 MB)