Хаа сайгүй хаврын үнэр түгэн дэлгэрч агужим Монгол оронд
хавар ирж байна. Хавар ирэхүй нүцгэн модод эгшиглэн гэрэлтэх мөчүүдээ...
Үлэмж янагших хавар цаг...хэмээн Болор цомын эзэн эрхэм
найрагч Жа.Баяраа ах нэгэнтээ дуу алдан бичсэн байдаг. Хаврын энэ л сайхан
цагаар миний блог руу зочилон алжаал юугаан тайлж шүлэг найраг шимтэн
сонирхогчдийн хандалт нэгэн түмээс илүү гарлаа.
2011 оны 3-р сарын
22-ны хаврын нэгэн гэрэлт өдөр энэхүү блогийг анх нээж байсан сан... Цаг
хугацаа урсан одох бүрийд л цаглашгүй гэрэлтэх нь хүмүүний зүрх сэтгэл байдаг
билээ. Зүрхнээс гарч тархи луу одох заяатай шүлгэн эрхээ би урласаар л байх
болно.
Миний блогт тухлан саатдаг уншигч таньд гүнээ талархаж байна.
Таны таалал оюунд нийцэх болтугай. Гэгээн сайхан саруул
гоо бүхнийг танд хүсье