Алавхийн одох цаг хугацаанаас бүү айгтун анд минь
Амжиж дээр нь нэрээ бичих зав хэзээд олдоно . . . Preview

Monday, March 28, 2011

Хавар ба хайрын шvлэг


 
Хацар гоо нь жимс мэт
Хасарвааны навч адил уруул болоод бие тєгс
Хатан мэт vзэсгэлэнтэйг
Харахуйд хайр хvрч, vзэхvйд vг ээдэрнэм... гэх буюу эсвэл
Нэтдээ туяарагч царайлаг охины
Нимгэн цамцны энгэр анхилуун
Нээгдсэн уруулын тодорхой єнгє
Нисэх шувууны жавхлантай адил.
Yзэгдэх байдал хvслэнтэй гэлээ ч
Yнэн чанар нь илбийн байшин
Yvсэх сэтгэлийн эрхэнд одвоос
Yгvйрэх мэт гансрах болно
Єнгє гэгч ийм болой... 
хэмээсэн тааламжит яруу шvлгvvдийг бичсэн эрхэм болбоос найрагч нєхєддєє Со хэмээн дуудуулж мєнхєрсєн, бас мєнєєхєн Эрээнцавын тансаг найрагч  Д.Нямсvрэнгийн шавь тэнгэрийн орноо одсон ламбугай Тогоонтємєрийн Содномнамжил юм. Дорнодынхон энэ эрхэмийг мэдэх байх л даа. Орчлонгийн мєнх бусыг бясалган суугч олон ардын нvгэл хилэнцийг нимгэлэн огоот бурханы сургаалийг номлон айлдагч шашин соёлыг дэлгэрvvлэгч номгон лам нарын дундаас цагтаа Монгол оюун ухааны дээд тvвшиний цємийг бvрдvvлэгч нэн гэгээрсэн олон арван мэргэд тєрєн гарсныг бидний тvvх бэлхнээ гэрчлэнэ.

Ламын орхимж намируулан явжээ байгаад Монгол яруу найрагт тvvний vлдээсэн уянгын шvлгvvдийг хаврын энэ хайлган цагт дурсахын нэгэн учир байсан л байна шvv. Тvvний “Гансрахуйяа, сул дуун” нэрт шvлгийг танд дуулгая л даа.
Хаврын урт, цасны униар, хєх уулсын салхи
Найрсан нийлээд, хамгийн ариухан мєрєєдєл
Тунгалаг сэтгэлийн vндсийг хєгжєєнє.
Хамаг дэлхий шинэчлэгдэн хувьсах шиг
Хуурмаг агаад гэнэхэн бодол тєрvvлээд
Хажуугийн байшингийн дээврээс
Алтан хараацай нисэн гарч умрыг зорих ертєнц єє.
Уяхан сэтгэлийн наран цэвэр гоо охидын єлмийд
Цэцэгс болон мандсаар
Улиран одох нохой жилийн хаврын салхи
Охины царай чинад хий хийсэн одоод
Уруулын амт, цайвар царай, янагийн дуулал
Цєм хэрэггvй санагдах гансралт vдэш
Уйтгарын шvлэг борооны чимээ
Алиныг vл ялган, хундага дарсыг шиммvй.
 
Эрхэст тэнгэрийн саран мэлмэрч урсах хаврын чиг vдшээр л эмзэг гэнэхэн бодлын хаалга vvд vvрд нээгдээд энэчлэн єнєєх хаалгаар орж гарах хэн нэгнийг догдлон хvлээж эцэс тєгсгєлгvй цаг хугацааг туулан туулах мэт ай энэ хавар цагийн єнгєє гэж ...
Хаврын тэнгэрийн доогуур хайлган шувууд ганганан гунганан нутаг юугаа тэмцэн ирэхдээ уулсын оройгоор алтан мєнгєн гурвалжин vvсгэн салхин дуу алдуулан исгэрvvлж бас сэтгэлийг хєвсєлзvvлдэг биш билvv дээ. Тэнгэр газрыг эзэмдэх энэ хавар цагийн хvч ертєнцийн бодис бvхний vйлийг сэрээн дуудаж даллах жам ёсон бас бий.  

Монгол утга зохиолын сvмбэр оргил их Д.Нацагдоржийн бичсэн нэгэн сайхан шvлгийг танд хvргэсvv. Энэ шvлэг “Мєрєєдєл” нэртэй юм.
Хаврын найртай улирал бас дахин ирж
Бургасны мєчрийг цэцэглvvлэн эхлэв.
Хайртай янаг чи хэзээ хvрч ирж
Миний зvрхийг баясгуулан цэнгvvлэх вэ?
Єндєр уулын орой дээр гарахад
Холын бараа цэв цэлийн vзэгдэнэ.
Єєрийн биед хоёр жигvvртэй болоосой
Даруй нисч чамдаа очих юм сан.
Гэгээн нар нэгэнтээ ойртон ирж
Цонхны доторхийг гэрэлтvvлэн эхлэв.
Хэдийний амраг чи одоо учирч
Миний хэнхдэгт зул барих цаг болов.
Агаарт нисэн жиргэгч шувууд
Малчин хvнд хєгжим зугаа болно.
Алс газраас дурсан суугч хонгор чи
Миний сэтгэлд мєрєєдєл болно.
Хэдэн жилийн ємнє нэгэн шvлэгтээ би Тэртээ гучин оны цэцэг шиг цэцэг
Тэнхээгээрээ цээжийг минь балбаж ургах юм...
гэж бичиж байсан нь манай утга зохиолын шилдэг мастеруудын 30-аад оны яруу туурвилуудыг уншаад тєрсєн сэтгэгдэл сэтгэл зvрхнээс салж єгєхгvй бодогдоод идэр залуу тэдний тухай эмтэрч шаналахдаа унагасан vгс байсан билээ. Энэ ч бас хавар цагтай учир зvйн хамааралтай юм.
Орчлонгийн єглєє гайхалтай... Тэр тусмаа Монгол нутагт  хаврын єглєє нэн тааламжтай билээ. Талын єглєє, Говийн єглєє, Хангайн єглєє, ариун дагшин газар Алтай нутгийн минь єглєє.., Тэнгэрийн зvvдийг vзэж хоноод хорвоо ертєнцийн эгэл олон єглєєг бид сайхан шимтэж мэдэрч, ухаарч анзаарахгvй єнгєрєєдєг юм биш байгаа даа гэсэн гэнэн бодол тєрнє.
Оройн улаан наран
Онцын туяа татуулаад
Сунаж хєвсєн уулсын
Сугыг нэвт шагайж
Урваж хєрвєж байгаа
Хурын бараан vvлсийг
Улбар шар л єнгєєр
Хувиргаж сайхан чимэв...хэмээх их Ч. Лхамсvрэнгийн “Хvрэн морь” найраглал єєрєє цээжинд хадагдаад хаврын цэнхэр єдрvvдийг тийн шvлэглэн дуулан єнгєрvvлдэг байлаа гэж нэхэн бодохул тун саяхан мэт л санагдана.
Сайхан найрагч Дорждамбын Баттогтохын “Сарны охин”  шvлэг бас гоё л доо.

Чиний, бороо тоссон алга чинь
Дєнгєж ниссэн шувууны vvр шиг халуухан юм.
Чиний, нар ичээсэн харц чинь
“Дєрвєн уул”-ын цэнхэр аялгуу шиг бvлээхэн юм.
Чи
Одтой шєнєєр олж хараагvй од юм
Чи
Одоо хvртэл бодоод санаанд минь ороогvй шvлэг юм.
Чи миний сэтгэлд тооноор унах цасан ширхэг мэт буусан.
Би чиний буух замаар гэртээ харьж явсан.
Хэзээ ч билээ, нойрондоо сонссон vгийг минь чи шивнэж
Хэлсэн vгнээс чинь миний тарьсан алимын модны цэцэг vнэртэж байсан.
Аньсан нvд чинь сарны царай шиг санагдсан.
Анхандаа би чамайг сарны л охин гэж бодсон.
Гараас чинь атгаж одоо л чамайг оллоо гэж хэлээгvй бол
Гарцаагvй л сарны охин гэж бодох байсан.
Чи
Шєнєжин зvvдлээд хvрч чадаагvй холын хол эрхэс юм
Чи
Шvvдэрт нуугдаж бодолд минь єртєєгvй шvлэг юм.
Чиний сул асгарсан vс  чинь
Yдэш орсон борооны дуслууд шиг энхрийхэн, ижилхэн юм
Чиний сулхан инээсэн нvд чинь
Yнэхээрийн яруу болоод огт vзээгvй цэцэг юм.
 
Оюуны их хутагт, хувилгаан гэгээнтнvvдийн єлгий Завхан нутгийн сайн найрагч анд Цогдоржийн Бавуудоржийн “Салхин зvгээс цэцгийн цагаан цомирлог шvхэрлэнэ” хэмээх ном буй.  
Тvvний “Цагаан зvг” нэртэй шvлгийг танд сонирхуулья.
Тунгалаг гоо бvсгvй ємнvvр гунхаж одно
Туяарсан хєх урсгал салхи татуулан сэвсхийнэ.
Тvрvvчийн єнгєрсєн бvсгvйн мєрийг гайхаад малгайгаа авч мэхийхvй
Тєгєлдєр сарны хєх дэвсгэр дээр алтан эрвээхэй далавчаа дэвнэ.
Усны vнэр дагах нь урины жигvvртний сонь ч юм уу,
Уран тогорууны далавч сvрхийгээд єнгєрєхєд
Салхины нь хагалбарт шингэн дуу нь жингэнэнэ.
Дєнгєж сэхээрээд урагш алхая гэтэл
Дєлгєєн их ус дагуулсан бvсгvй ємнєєс айсуй.
Дахиад л мєрний эрэг дээр хоромхон саатахаас даа,
Далбагар бvрхээ гартаа барьсаар тvvний єєдєєс алхлаа.
Хаврын тэнгэр шиг олон ааштай гэх vг бий.
Харин хавар цагийн зєєлєн нялхамсуу, амь цогийг сэрээх, анир намуун болоод vлэмж гэгээн бvхнийг даллах тийм увидас шидийг хорвоогийн хаанаас олж болох билээ дээ.
Сулхан vндэстэй цэцгийг
Салхи хайрлана... гэж миний шvлэг бий.
Хавирга нэвт vлээх хаврын хахир салхи дєнгєж ургаж ядах нялх, эмзэг цэцгийг бас ч vгvй хайрлан байх мэт санагддаг л юм даа. Єчигдєр Нийслэл хотын дээгvvр нэгэн ангир ганганан нисэж байна лээ.
 
Холын тэр шувуу хэний хvvгийн хайрыг тээж ирээ бол доо...                             2010-04-08