Алавхийн одох цаг хугацаанаас бүү айгтун анд минь
Амжиж дээр нь нэрээ бичих зав хэзээд олдоно . . . Preview
Showing posts with label Хайрын шүлгийн цомирлог. Show all posts
Showing posts with label Хайрын шүлгийн цомирлог. Show all posts

Thursday, May 19, 2011

Зун ба хайрын шvлэг

Євєєлж гэдэг нэртэй нэгэн зvйлийн гоёмсог шувуу бий. Энэ шувуу жиргэн донгодох vеэр зун болдог тухай бага цагт эмээ ярьж, би тvvнд итгэж єсчээ. Євєєлжний дууг сайн сонсоорой хvv минь, єрєм єрєм гэж дуулдах вий хэмээх цайлган эмээгийн минь vлгэр аль цагт эхэлсэн билээ дээ...
Хорвоогийн бас нэгэн зун цагийг бид туулан єнгєрч байна. Хувьсан хєврєх он жилvvдийн тvvх бичигдсээр...
Аяны тэрэг хєвєрч байдаг
Алтан шаргал замын хажууханд
Хужир мараатай тойрмын захад
Хурж зогссон хэсэг адуу
Толгой хаялан сvvл шарваж
Тогтож ядан ялаархан байхад,
Дотор газрын нарийн хийцтэй
Домбон гvц шиг хоёр тогоруу
Дэгээ хvзvv єлийн сунгаж
Дэрсэн дундуур дэмий тэнэнэ,..


хэмээн эрхэм найрагч Ш. Цогт абугай Зуны зураг шvлэгтээ дvрсэлжээ. Эгээ л Монгол орныг хэрэн хэрэх олон замын  хаа нэгтээ та бид аялан яваа мэт нvдэнд харагдтал бичжээ дээ. Энэ шvлэг 1965 онд бичигджээ.
Цайдам хорвоод
Оройтсон сар нэг ил гарч, нэг далд орно.
Ойртсон хєлийн чимээ сонсдон, ус авсаар эргэх бvсгvйн
Орь залуухан цогцос харанхуйн дунд сvvтэгнэн дєхнє.
Одод хувинтай усанд нь уралдан бууж, жараахай шиг сэлнэ.
Орчлон хорвоо бvрэнхийн дунд хєлєг онгоц дайвалзах шиг
Очиж хувинтай усыг авар зуур гарыг нь атгахад бvлээн,
Ондоон гарагийн хvн шиг бишvvрхэн мэндлэх бvсгvйн гарт
Одоо хувь заяа минь цэцэг шиг атгаатай байна.
Энэ бол хэн бvхний таних найрагч О.Дашбалбарын шvлэг. Тvvнийг ард тvмэн найрагч нєхєд нь зvгээр ч нэг билиг танхай яруу найрагч гэж єргємжлєєгvй биз ээ. Тvvний олон шvлгvvд нэн тансаг байдаг юм. Одоо тvvний бас нэгэн шvлгийг сонирхоё.
Шаргын шарга уулс сэтгэл дотор сvvмэлзэнэ
Шар талын цэцэгс євєр зуураа эрхлэлдэнэ
Шалзат багахан шарга гvвээ дамнан хатирна
Шаргиа мєнгєн хазаар явдал дунд нь жингэнэнэ.
Шанд булгийн ус харгилан бургилан урсана
Шанз хуурын эгшиг харшин хоршин сонсдоно
Шаавай тєрсєн Оюунаа бvдэг бадагхан санагдана
Шалдар булдар насандаа даанч ажиггvй явжээ.
Шаа торгон алчуур нь сэтгэл дотор дэрвэнэ
Шальгvй эмзэг зvрх минь тvгших баясах зэрэгцэнэ
Шаргын уулын янзага нь толгод дундаа тоглоно
Шар талын гєрєєс урдуур хойгуур хуйларна.
Шанз хуурын эгшиг харшин хоршин сонсдоно
Шалзат багахан шарга гvвээ дамнан хатирна
Шар торгон алчуур нь сэтгэл дотор дэрвэнэ
Шаргын шарга уулс тэнгэрийн хаяанд сvvмэлзэнэ.
1980.
Хотын гудамжинд vзэсгэлэнт охид зугаацан алхах, хол оо аялан явмаар хvсэл тєрєх, уулын оройд завилж суугаад салхи залгилмаар бодогдох, уснаас vсрэх загасыг харж тархиа амраамаар санагдах, уужран уужран дотоод хvчээ хураах улирлын сайхан нь болбоос зун цаг мєн.

Манай хан Хэнтий нутгаас олон шилдэг найрагч тєрєн гарсан байдаг. Хэнтийн яруу найргийн сургууль гэдэг vг ч vvнийг нотолно. 90-ээд оны найрагчдын нэгэн том тєлєєлєгч Б. Одгэрэлийн хоёр шvлгийг танд хvргэе.
***
Би сайхан охидыг ширтэх євчтэй.
Хацрын ганц илбэлт, тэврэлт, vнсэлтэд арилж мэдэх
Харин бvр євдєж мэдэх сайхан євчтэй.
Сайхан охидыг ширтэхэд гуниг тєрєх
Ширтэхгvй байхад бас гуниг тєрєх
Сайхан охидыг ширтэхэд баяр тєрєх сайхан євчтэй, би.
Гялалзсан хар нvд, шилбэ, цээж хараад
Галзуурсан мэт сэтгэл хєдлєн явдаг
Yзэсгэлэнт охид ємнvvр хойгуур эргэлдэхэд
Yзэх,сонсох, амтлах, хvрэх эрхтэн минь євдєж
Yймрэн зогсохдоо би салхинд чичрэх євс мэт болдог.
Євчнєєсєє салахыг би vнэхээр тэгэхэд хvсдэггvй,
Євдєж шаналахаа дарах гэж бус, vгдрээх гэж
Єрнє зvгийн дарсанд єдєржин халамцуу явдаг.
Алуурч намайг зовоож, анд нєхєд холдлоо ч
Амиа хорлож, буудаж, боож би нєгчихгvй.
Залуу насны минь євчин эдгэхэд би vхнэ
Залуу нас минь тэгэхэд хэдийн єнгєрсєн байна.
1991.5.
***
Гадаа хєлийн чимээ гарахад чамайг л гэж бодном
Гадуур минь єнгєрєх явуулын улс хичнээн их вэ!
Yдшийн цагийг vvднийхээ дэргэд vднэм
Yс хийгээд євсний их гэдэг худлаа юм
Yдэш гэдэг хичнээн их вэ!
1992.4.
Эх дэлхийн єнгєнєє тунгалагшин зээг татаад, эрхбиш сайн сайхан бvхэн тvгэн дэлгэрэн байх мэт тун зєєлєн бодол єр зvрхний гvнээс нэвчмvv. Ертєнц хорвоог аргадан эмгэд, хєгшид найрлан жаргаж дуу хуураар цэнгэх нь юуны шалтгаан билээ.Тэнгэрийн солонго хаяалсан наран хураар багачууд хvvхдvvд тоглон зугаацаж, энэрэл жаргалангийн орон болдоог, энэ Монгол минь.
Бадаг шvлэг хvний сэтгэлийн мєн чанар болох, баруун сарны туяа хойд асганы оройд халтиран гялбалзах зуны vдэш яруу. Эрээнцавын домогт найрагч Д.Нямсvрэнгийн энэ шvлэг танд таалагдах байх.

***
Саруулхан шєнє гадаа vvдэнд хад сандайлж суухад
Сарны гэрэлд
Сархад уух
Сайхан байх даа гэж
Санагдсан.
Цантай чулуун дээр тэгээд хундага тавихад
Цан хийсэн
Царгиа гарч
Цагаан бvгээн
Жаахан жороо морь
Чамайг хvлээн гол дотор
цулбуураа дvрэн зогсов доо гэж...
Yдшийн жvнзэнд сар тусахад
Єнєє чулуун дээр
Лаа асаасан мэт болоод
Євс цаана нь зvvдэлсэн єдєр шиг
гэрэлтэн vзэгдэнэ дээ гэж...
Бєрт цагаан дэрсэнд
Бєднє шувуу бєєрєхєд
Бvрий барайд
Хучлага засах шиг
Нэг юм шурхийн хєдлєєд
Бvсгvй хvний vнэр нээлттэй салхивчаар цэцэг шиг сэвнэ.
Мартаж vл болох магад олон учрал тохиол хvмvvний амьдралд зурагдан vлдэх нь бий. Уудлан уудлан суухад улаан голыг дэвтээж чадах учиг ээдэрсэн хорвоогийн тєєрєг тавилан гэж  байдаг.
Шvлгийн цаг
Асар тэнгэр аниргvй нам гvм
Анивчих одод ирмэлцэн харвалцах vеэр
Аугаа их оюун ухаант уураг тархи
Амгалан нойронд умбаж ахуйд
Сєл євсний туяхан иш
Салхины лимбэ мэт уянгалах цагаар
Чамдаа зориулж би
Шvлэг бичлээ хайрт минь.
Зуны шєний тvмэн цэцэгс
Зvvдлэн бvжин нойрсох vеэр
Сvv асгасан мэт цагаан нугад
Сvйт хvvхэн мэт гоёхон сартайд
Амирлангуй сvмийн бодь гєрєєс
Амгалан нугад идэшлэх цагаар
Чамдаа зориулж би
Шvлэг бичлээ хайрт минь.
Алтай ханы мєнгєлєг оройг
Анхны цацраг илбэх vеэр
Хангайн эртэч дуучин шувуу
Халуун хэвтэрээсээ єндийхийг бодохуйд
Нил гийх сайхан vvр
Нэг мєсєн хаяарах цагаар
Чамдаа зориулж би
Шvлэг бичлээ хайрт минь.
Хамгийн нандин сайхан бvхнээ тэтгэн єнгєлжээ байгаад хорвоо дэлхийг туулан жаргах учир ерєєл бий. Бас миний ийм нэг шvлэг байдаг юм.
***
Шувууны єндєг бvvвэйлсэн
Шугуйн цагаан салхинд
Сэвлэгээ илбvvлж суухад
Сэтгэл зvлгvvлж єнгє ормуй.
Сэвлэг юугаан ариун салхинд илбvvлж нэгэн сэтгэл оюунаа гvн  бясалгахуй, ертєнцийн онцгой зол завшааныг vvтгэгч нь хэмээвээс зун цаг болой. Хатан туулын хєвєєнєє Дорнын их найрагч Бэгзийн Явуухулан ийм нэгэн хайрын шvлгээ тэрлэсэн байдаг юм.

Туулын шугуй
Туулайн гvйдэл шиг салхинд
Туулын шугуй найгана.
Уулын согоо шиг бvсгvйд
Хайрын сэтгэл дасна.
Хээрийн салхинд Туул минь
Тахийн зоо шиг бидэртэнэ.
Хайрын хvчинд сэтгэл минь
Тэнгэрийн заадас шиг гэрэлтэнэ.
Гvнзгий амьсгаа авмаар
Тал шиг бvсгvй чи юм.
Гvнд нь хангинах дууны
Эгшиг нь миний сэтгэл юм.
Мєнгєн аяга шиг гараас чинь
Туулын уснаас амсах сан.
Мєнхийн рашаан уусан юм шиг
Танхил чамтай амьдрах сан.
1960.
 Бидний хайртай Монгол нутагт цаг улирлын эрхээр эргэж хєрвєх хорвоогийн єнгє хийгээд хvмvvний сэтгэлийн гvн их хязгааргvйг уудлан сэрээх найраг шvлэг гэгч онцгой амттай эд, эдгээр хэдэн шvлэгс таны таашаал оюунд нийцэх болтугай.

Monday, March 28, 2011

Хавар ба хайрын шvлэг


 
Хацар гоо нь жимс мэт
Хасарвааны навч адил уруул болоод бие тєгс
Хатан мэт vзэсгэлэнтэйг
Харахуйд хайр хvрч, vзэхvйд vг ээдэрнэм... гэх буюу эсвэл
Нэтдээ туяарагч царайлаг охины
Нимгэн цамцны энгэр анхилуун
Нээгдсэн уруулын тодорхой єнгє
Нисэх шувууны жавхлантай адил.
Yзэгдэх байдал хvслэнтэй гэлээ ч
Yнэн чанар нь илбийн байшин
Yvсэх сэтгэлийн эрхэнд одвоос
Yгvйрэх мэт гансрах болно
Єнгє гэгч ийм болой... 
хэмээсэн тааламжит яруу шvлгvvдийг бичсэн эрхэм болбоос найрагч нєхєддєє Со хэмээн дуудуулж мєнхєрсєн, бас мєнєєхєн Эрээнцавын тансаг найрагч  Д.Нямсvрэнгийн шавь тэнгэрийн орноо одсон ламбугай Тогоонтємєрийн Содномнамжил юм. Дорнодынхон энэ эрхэмийг мэдэх байх л даа. Орчлонгийн мєнх бусыг бясалган суугч олон ардын нvгэл хилэнцийг нимгэлэн огоот бурханы сургаалийг номлон айлдагч шашин соёлыг дэлгэрvvлэгч номгон лам нарын дундаас цагтаа Монгол оюун ухааны дээд тvвшиний цємийг бvрдvvлэгч нэн гэгээрсэн олон арван мэргэд тєрєн гарсныг бидний тvvх бэлхнээ гэрчлэнэ.

Ламын орхимж намируулан явжээ байгаад Монгол яруу найрагт тvvний vлдээсэн уянгын шvлгvvдийг хаврын энэ хайлган цагт дурсахын нэгэн учир байсан л байна шvv. Тvvний “Гансрахуйяа, сул дуун” нэрт шvлгийг танд дуулгая л даа.
Хаврын урт, цасны униар, хєх уулсын салхи
Найрсан нийлээд, хамгийн ариухан мєрєєдєл
Тунгалаг сэтгэлийн vндсийг хєгжєєнє.
Хамаг дэлхий шинэчлэгдэн хувьсах шиг
Хуурмаг агаад гэнэхэн бодол тєрvvлээд
Хажуугийн байшингийн дээврээс
Алтан хараацай нисэн гарч умрыг зорих ертєнц єє.
Уяхан сэтгэлийн наран цэвэр гоо охидын єлмийд
Цэцэгс болон мандсаар
Улиран одох нохой жилийн хаврын салхи
Охины царай чинад хий хийсэн одоод
Уруулын амт, цайвар царай, янагийн дуулал
Цєм хэрэггvй санагдах гансралт vдэш
Уйтгарын шvлэг борооны чимээ
Алиныг vл ялган, хундага дарсыг шиммvй.
 
Эрхэст тэнгэрийн саран мэлмэрч урсах хаврын чиг vдшээр л эмзэг гэнэхэн бодлын хаалга vvд vvрд нээгдээд энэчлэн єнєєх хаалгаар орж гарах хэн нэгнийг догдлон хvлээж эцэс тєгсгєлгvй цаг хугацааг туулан туулах мэт ай энэ хавар цагийн єнгєє гэж ...
Хаврын тэнгэрийн доогуур хайлган шувууд ганганан гунганан нутаг юугаа тэмцэн ирэхдээ уулсын оройгоор алтан мєнгєн гурвалжин vvсгэн салхин дуу алдуулан исгэрvvлж бас сэтгэлийг хєвсєлзvvлдэг биш билvv дээ. Тэнгэр газрыг эзэмдэх энэ хавар цагийн хvч ертєнцийн бодис бvхний vйлийг сэрээн дуудаж даллах жам ёсон бас бий.  

Монгол утга зохиолын сvмбэр оргил их Д.Нацагдоржийн бичсэн нэгэн сайхан шvлгийг танд хvргэсvv. Энэ шvлэг “Мєрєєдєл” нэртэй юм.
Хаврын найртай улирал бас дахин ирж
Бургасны мєчрийг цэцэглvvлэн эхлэв.
Хайртай янаг чи хэзээ хvрч ирж
Миний зvрхийг баясгуулан цэнгvvлэх вэ?
Єндєр уулын орой дээр гарахад
Холын бараа цэв цэлийн vзэгдэнэ.
Єєрийн биед хоёр жигvvртэй болоосой
Даруй нисч чамдаа очих юм сан.
Гэгээн нар нэгэнтээ ойртон ирж
Цонхны доторхийг гэрэлтvvлэн эхлэв.
Хэдийний амраг чи одоо учирч
Миний хэнхдэгт зул барих цаг болов.
Агаарт нисэн жиргэгч шувууд
Малчин хvнд хєгжим зугаа болно.
Алс газраас дурсан суугч хонгор чи
Миний сэтгэлд мєрєєдєл болно.
Хэдэн жилийн ємнє нэгэн шvлэгтээ би Тэртээ гучин оны цэцэг шиг цэцэг
Тэнхээгээрээ цээжийг минь балбаж ургах юм...
гэж бичиж байсан нь манай утга зохиолын шилдэг мастеруудын 30-аад оны яруу туурвилуудыг уншаад тєрсєн сэтгэгдэл сэтгэл зvрхнээс салж єгєхгvй бодогдоод идэр залуу тэдний тухай эмтэрч шаналахдаа унагасан vгс байсан билээ. Энэ ч бас хавар цагтай учир зvйн хамааралтай юм.
Орчлонгийн єглєє гайхалтай... Тэр тусмаа Монгол нутагт  хаврын єглєє нэн тааламжтай билээ. Талын єглєє, Говийн єглєє, Хангайн єглєє, ариун дагшин газар Алтай нутгийн минь єглєє.., Тэнгэрийн зvvдийг vзэж хоноод хорвоо ертєнцийн эгэл олон єглєєг бид сайхан шимтэж мэдэрч, ухаарч анзаарахгvй єнгєрєєдєг юм биш байгаа даа гэсэн гэнэн бодол тєрнє.
Оройн улаан наран
Онцын туяа татуулаад
Сунаж хєвсєн уулсын
Сугыг нэвт шагайж
Урваж хєрвєж байгаа
Хурын бараан vvлсийг
Улбар шар л єнгєєр
Хувиргаж сайхан чимэв...хэмээх их Ч. Лхамсvрэнгийн “Хvрэн морь” найраглал єєрєє цээжинд хадагдаад хаврын цэнхэр єдрvvдийг тийн шvлэглэн дуулан єнгєрvvлдэг байлаа гэж нэхэн бодохул тун саяхан мэт л санагдана.
Сайхан найрагч Дорждамбын Баттогтохын “Сарны охин”  шvлэг бас гоё л доо.

Чиний, бороо тоссон алга чинь
Дєнгєж ниссэн шувууны vvр шиг халуухан юм.
Чиний, нар ичээсэн харц чинь
“Дєрвєн уул”-ын цэнхэр аялгуу шиг бvлээхэн юм.
Чи
Одтой шєнєєр олж хараагvй од юм
Чи
Одоо хvртэл бодоод санаанд минь ороогvй шvлэг юм.
Чи миний сэтгэлд тооноор унах цасан ширхэг мэт буусан.
Би чиний буух замаар гэртээ харьж явсан.
Хэзээ ч билээ, нойрондоо сонссон vгийг минь чи шивнэж
Хэлсэн vгнээс чинь миний тарьсан алимын модны цэцэг vнэртэж байсан.
Аньсан нvд чинь сарны царай шиг санагдсан.
Анхандаа би чамайг сарны л охин гэж бодсон.
Гараас чинь атгаж одоо л чамайг оллоо гэж хэлээгvй бол
Гарцаагvй л сарны охин гэж бодох байсан.
Чи
Шєнєжин зvvдлээд хvрч чадаагvй холын хол эрхэс юм
Чи
Шvvдэрт нуугдаж бодолд минь єртєєгvй шvлэг юм.
Чиний сул асгарсан vс  чинь
Yдэш орсон борооны дуслууд шиг энхрийхэн, ижилхэн юм
Чиний сулхан инээсэн нvд чинь
Yнэхээрийн яруу болоод огт vзээгvй цэцэг юм.
 
Оюуны их хутагт, хувилгаан гэгээнтнvvдийн єлгий Завхан нутгийн сайн найрагч анд Цогдоржийн Бавуудоржийн “Салхин зvгээс цэцгийн цагаан цомирлог шvхэрлэнэ” хэмээх ном буй.  
Тvvний “Цагаан зvг” нэртэй шvлгийг танд сонирхуулья.
Тунгалаг гоо бvсгvй ємнvvр гунхаж одно
Туяарсан хєх урсгал салхи татуулан сэвсхийнэ.
Тvрvvчийн єнгєрсєн бvсгvйн мєрийг гайхаад малгайгаа авч мэхийхvй
Тєгєлдєр сарны хєх дэвсгэр дээр алтан эрвээхэй далавчаа дэвнэ.
Усны vнэр дагах нь урины жигvvртний сонь ч юм уу,
Уран тогорууны далавч сvрхийгээд єнгєрєхєд
Салхины нь хагалбарт шингэн дуу нь жингэнэнэ.
Дєнгєж сэхээрээд урагш алхая гэтэл
Дєлгєєн их ус дагуулсан бvсгvй ємнєєс айсуй.
Дахиад л мєрний эрэг дээр хоромхон саатахаас даа,
Далбагар бvрхээ гартаа барьсаар тvvний єєдєєс алхлаа.
Хаврын тэнгэр шиг олон ааштай гэх vг бий.
Харин хавар цагийн зєєлєн нялхамсуу, амь цогийг сэрээх, анир намуун болоод vлэмж гэгээн бvхнийг даллах тийм увидас шидийг хорвоогийн хаанаас олж болох билээ дээ.
Сулхан vндэстэй цэцгийг
Салхи хайрлана... гэж миний шvлэг бий.
Хавирга нэвт vлээх хаврын хахир салхи дєнгєж ургаж ядах нялх, эмзэг цэцгийг бас ч vгvй хайрлан байх мэт санагддаг л юм даа. Єчигдєр Нийслэл хотын дээгvvр нэгэн ангир ганганан нисэж байна лээ.
 
Холын тэр шувуу хэний хvvгийн хайрыг тээж ирээ бол доо...                             2010-04-08

Wednesday, March 23, 2011

Бүсгүй


Дэглий сормуус
Инээдэн дундаа
Цүү хаясан үдшийнх шиг
Цайлган цагаан
Дэргэдээс нь нэгэн хоёр
Эрвээхэй нисээд
Цэцэгс дамжин хөвөх шиг ээ.
Намуухан горхи
Нар дагуулан
Над руу урсах мэт
Нууцхан инээмсэглэх бүсгүй
Нуугдсан хаврыг сэрээмүй.

Чи гоо


Єдєр мэт шєнє
Євєл нам гvм
Жижигхэн одод
Жигтэйхан гялалзана.
Чи гоо
Хурмастын хур
Чимээгvй цасан
Чиний єлмийд эрхлэнэ.
Саран эмзэг
Сайхан, сайхан
Салхи зvvд мэт
Сэмхэн сэтгэнэ.
Царай чинь гоо
Гvнж, гvнж
Цаг хугацаа
Зvvрмэглэж байна.
Чи дуугvй
Би дуугvй
Тунгалаг хайр
Туяарнам зэ.

Би дурлана


Чиний нvд болоод
Хєлний чинь ялгааг мэдэхгvй
Чиний уруул болоод
Хєхний чинь хэлбэрийг мэдэхгvй
Чиний vс болоод
Салхины сэвшээг vл ялган
Чамд би дурлана.
Чамд би дурлахдаа
Гоо сайхныг мартана
Мартсан гоо сайхан бол чи юм.
Унтахгvй хєрвєєнє
Єглєєг хvлээнэ
Унтаагvй байхдаа
Зvvдэлсэн зvvд бол чи юм.
Тэр зvvд биелсэн ч, биелээгvй ч
Чамайг л хvлээж би дурлана.
Чамд би дурлахдаа
Цаг хугацааг мартана
Мартсан цаг хугацаа бол чи юм.
Юу ч vл бодном
Бодол дvvрэн байна
Бодоогvйд бодогдсон бодол бол чи юм
Тэнд ч бас чи, энд ч бас чи
Чамд би дурлана.
Чамд би дурлахад
Хорвоо бєєрєнхий байна уу
Хавтгай байна уу ялгаа алга,
Хєгєлжиргэнэ нисэн дvvлнэ vv
Газраар мєлхєнє vv
Сонин биш,
Харин чиний зvгийн бараа
Хайр хvрэм байна,
Чийгтэй євсєн дээр
Гараа алдлан
Тэнгэр ширтэн хэвтэхэд
Тэндээс чи над руу ирмэх нь
Сайхан байна
Би чамд дурланам...                                                                                        

Хайрын шүлгийн цомирлог


            ***
Сэтгэлийн орон зайд чиний тухай дэлгэрсэн
Сайхан бодлуудыг
Сэрээж амжилгvй бєхєєчих болов уу яадаг бол бvсгvй минь
Сэргэлэн залуу насны шуугиант єдрvvдээс хойш
Сэрvvхэн дурлалын амтаас хэзээ ингэтлээ тєсєєрвєє
Хуучирч гомдсон сар жилvvдийн цаанаас єндєлзєх
Хувийн нууцхан эрх чєлєєт дурлал минь
Хайр эсвэл хар болж чадаагvй
Хамгийн энхрий бvсгvйд єгсєн сэтгэл минь
Хаана гээгдээд одоо ингэтлээ бодогдов оо?
Эргэлзээгvй чи гоо бvсгvй юм, гоё хvvхэн юм
Эрт эдvгээгийн дурсамж амилуулсан сонин согоо юм
Чиний тухай би хэнээс ч юу ч сонсохгvй
Чихэнд чинь хайрын тухай шивнэж бас чадахгvй
Гэхдээ надад бардам нэгэн хvсэл байна.
Хээн... хоёулаа сар луу хамт явах уу?
            ***
Бvдгэрэн тодрогч он жилvvдийг бэлэглэмээр
Бvсгvй чи, шvлгэнд минь тавтай морил,
Хайрын нvдтэй дэвvvр сормосоо єргєєч
Харах бvрт чинь шvлгэнд минь шад нэмэгдээсэй.
Ийм сайхан харцыг шvлэг болгож vзье
Ийм сайхан харцыг дуу болгож vзье
Ийм сайхан харцыг зvрхэндээ тогтоож аваад
Тийм сайхан он жилvvдийг vдэх сэн...
Жаалхан бvсгvй маш сайхан харцтай
Жаргал дандаа тогтмоор гvн тунгалагхан
Жаалхан бvсгvй, бvсгvй гэнэн аальтай
Жавартай єдєр гэнэт наран тусах адил...
Тодрон бvдгэрэх он жилvvдийг надад єгмєєр
Тунгалаг нvдэн минь чи сэтгэлд минь тавтай морил
Yзэсгэлэн гоо сайхан бvхнийг чинь бодоод
Yнэн амьдрал, vлгэр домгийг тvр хойш нь тавъя...

Tuesday, March 22, 2011

Шөнө эхлэхэд

Хар хавчууд
Хачин тунгалаг шөнө
Хаанаас ч юм ирнэ.
Хамгийн гоё сар
Хажуухнаас хөөрөөд
Хадан дээр
Өөрөө өлгөгдөнө.
Хамар дороос
Үргэсэн шувуу
Саран зүг
Исгэрч одно...
Үнээд гэрийн зүг
Үзэгдэх төдий
Уван цувна.
Үрээ минь
Амаа булаан
Үнэр аван
Тэмүүлэн...
Чих солбин
Чиг дарна.
Хад нураад ирвэл
Хааш одно хэмээн
Жигтэй юм бодоход
Жингүйдэн хөвөөд
Үлгэрт хэлэлцдэг
Үхэрчин хөвүүн мэт
Үнэнээрээ би
Үзэгдэл дунд явмуу.