Алавхийн одох цаг хугацаанаас бүү айгтун анд минь
Амжиж дээр нь нэрээ бичих зав хэзээд олдоно . . . Preview

Thursday, April 7, 2011

Дөрвөн мөрт шүлгүүд

Ээжийнхээ оёсон дээлээр гангарах нь
Эрхэм дээдийн жаргал болой.
Эцгийн гэрт мандан суух нь
Энэ орчлонгийн учир болой

***

Тогоруун зүсмийн хавар
Далбайтлаа хийсэж ирэхэд
Тогтоол усанд хөлдсөн
Дэрэвгэр сормуус эзнээ хайна

***

Өнөөх сэтгэлийн бороо шиврэхгүй
Энэ намар яасан урт юм бэ
Өргөн хөндийн цаахантай
Яг зунаараа байгаа даа

***

Босоод л нүдээ нухлаа
Би хэдэн жил унтаж байнаа
Дахиад л далавч минь гэмтжээ
Би нисэж чадахгүй нь

***

Залуу ламын сэтгэл шиг
Бодол тогтохгүй өдөр
Өвгөн ламын өршөөл шиг
Хөл минь амармуй

***

Цэвэр гоо бүсгүй
Цээжээ хөдөлгөн инээхэд
Цэн цэнгийн бодлууд
Цэцэг шиг ургана

Monday, April 4, 2011

Дөрвөн мөрт шүлгүүд


Ижий цэцэгс хаврын борооноор дэлгэрээд
Илүү сартай зун дэлхийг баясгаж урганаа
Ихэмсэг саран уйлсан намрын шөнөөр хагдарсан ч
Ирэх жил бүр олон болж үр цэцэгс дэлбээлнээ

***

Хур мэт унах зовлонгоос
Үр мэт жаргалыг эрэн
Хувилгаан шидийг тэтгэж
Хундага дарстай нөхцнөм

***

Сайхан дуу сонсоод
Санаа минь амрав
Одоо үхэхэд гомдолгүй

***

Сэтгэлтэй болох шиг
Шүлэгт дурлаад
Сэхээрсэн сэхээрэл минь шүлэг бичих
Сэрэмгүй энэ сайхан зүүд

***

Залуу насаа бодоход
Загас бариад
Барьсан загасаа алдсан мэт
Тийм мэдрэмж төрөөд

***

Хөвүүн бага насныхаа
Аз жаргалыг хүлхэж
Хүмүүс үлдсэн насаа
Элээж дуусдаг байна

***