Алавхийн одох цаг хугацаанаас бүү айгтун анд минь
Амжиж дээр нь нэрээ бичих зав хэзээд олдоно . . . Preview

Friday, July 1, 2011

Их Богд уул минь



Хонгор нутгийн Их Богд уул аа
Холхи алсаас чиг цээжинд зүмбэрлэнэ
Хоног хоногийн зүүдэнд гэрэлтэж л байдаг
Хосгүй сайхан аавын минь хайр уу даа
            Их Монголын хоолойг нь идэр салхин илбэнэ ээ
            Ижий аав хоёроо би энэхэн насандаа дуулна аа
Цасны сэрүүн үнэртсэн Их Богд уул аа
Цайлган ахан дүүсийн минь идээшин дассан нутаг аа
Цаг цагийн зүүдэнд нь гэрэлтэж л байдаг
Цагаан сүүгээ дээжилсэн ижийн минь хайр уу даа
            Дахилт
Орог нуурын мяндсан зэрэглээндээ
Ороолгуулж өссөн бага нас минь
Олон түмнийхээ заяа буяныг
Оршоож тогтсон төрсөн нутаг минь
            Дахилт
Шилгээн шилгээн хүлэг эргэцэх цагаар
Шимтэн шимтэн нутаг юугаан санана
Сэвшин сэвшин үлээх мөнгөн салхи нь
Сэтгэл зүрхийг минь мөнхөд даллана
            Дахилт  

Дуучин : Б.Лхагвасүрэн
Ая : Ж.Эрдэнэчулуун
Үг: О Найрагч