Алавхийн одох цаг хугацаанаас бүү айгтун анд минь
Амжиж дээр нь нэрээ бичих зав хэзээд олдоно . . . Preview

Thursday, March 24, 2011

Нил гийх үүр номын шvvмж - ЗОРГООРОО АЛХ ДАА, ЗАЛУУ АНД МИНЬ

1.БОДОЛ
Би хувьдаа уран зохиолыг нэг талаас урлаг, нєгєє талаас хvн судлал, тэр дундаа хvний сэтгэл судлалын онцгой ухаан, хvн тєрєлхтний тvvхийг бvтээгч уран сайхны євєрмєц хэлбэр, хvмvvн заяатын аж тєрєхvйн хууль, vнэн хийгээд єнгє тєрх, жам ёсон, тvvний ил хийгээд далдын адвиш аяг араншин, дотоод сэтгэлийн ертєнц дэх гэрэл гэгээ, уйтгар зовлонгийн орооцолдооны учир шалтгааныг загварчлах, танин мэдэх цор ганц арга гэж ойлгодог. Яруу найраг нь vгээр урлахуйн vр мєн.
 Яруу найргийг vгэн илэрхийллээр нь шууд ойлгох гэх нь нэлээдгvй гэнэн хэрэг бєгєєд харин тvvнээс уншигчийн сэрэл, мэдрэхvйд хар аяндаа vvсэх сэтгэл сэрвэгнvvлэх уран дvрслэл, тvvнд шингэсэн утгасын нарийн элементvvд, єєр vгээр хэзээ ч дахин илэрхийлж болохгvй ер бусын долгионлог чанар, анир чимээ, хєг аялгуу, айзамт хэмнэлийн цогцолбор гэдгийг мэдрэх нь шvлгийн нууц, шvлэгчийн дотоод ертєнц рvv нэвтрэх ганц боломж. Тиймээс шvvмжлэгчид шvлэг зохиолд элдэв тайлбар, тайлал, шvvмж бичиж, марган мэтгэлцэж байдгийн адил уншигчид ч сайшаах, муушаах, зарим нь эргэлзэж, нєгєє нь vгvйсэн єєр єєрийнхєєрєє vнэлдэг. Иймэрхvv vзэл бодлуудын нэгдэл ба сєргєлдєєн нь тухайн шvлгийг зєв, тэхдээ тvvний олон талыг цогцолбороор онож тайлбарлах эрэл, бас цор ганц боломж нь юм.
Яруу найраг нь шvлэгчийн сэтгэлийн чинадын сэрэл, мэдэрхvйгээр єдєєгдсєн сэтгэл хєдлєлийн vр, ухаарал, єнгє гэрэл, эрчим тэмvvлэл, vзэл ядалт, баяр хєєр, бах, уй гуниг...ийн далдлагдсан хийсвэр утгасын чуулбар, амьд организм юм.
Ийн vзэхvл зохиолч, яруу найрагчид яах аргагvй тєрмєл авъяас, заяамал зєн билэгтэн, амьдралыг сэтгэл зvрхээрээ шvvж, хэлээр дамжуулан илэрхийлэгч, басхvv тэнгэр бурхны зараал зарлигийг гvйцэтгэгчид юм. Yйл бvтээл нь  амьдарч, аж тєрєхvйн “нємрєг” дор далдлагдсан нууцсын чинад руу хэл, vйл, дvрслэлээр дамжин нэвтэрч хvний явдлыг шинжих замаар уран дvрийг амилуулан, урлагийн хуулиар бvтсэн бичил, давтагдашгvй, хэнд ч vл хамаарах ертєнц. Тэр нь уншигчдад танил ч юм шиг, танихгvй ч юм шиг, тvvний дотор амьдрагч баатрууд нь зохиогч ч юм шиг, уншигч-єєрєє ч юм шиг, таних нэгэн ч юм шиг, огт танихгvй ч танил юм шиг тийм нэг цогц, амьд, бас сонирхолтой орон зай руу уншигчийг татан оруулдаг. Энэ нь хvмvvн тєрєлтний бvхий л vйл, аж амьдрал, сэтгэл санааны ертєнцийн тvгээмэл “загварчлал” болж, хvмvvс єєрийгєє таньж, єрєєл бусдыг сониучирхан, тэр явцдаа цэнгэл таашаал эдлэн, аливааг танин мэдэх хэрэгцээг хангаж, сэтгэлээ ариусгадаг. Энэ нь яруу найргийн /уран зохиол/ гоо зvй, ёс зvйн vvргийн тал нь юм.  Яруу найргийн нєгєє нэг тал нь уран бvтээлч єєрийнхєє сэтгэлийн ертєнцийг дэлгэн тайтгарах арга бєгєєд тvvнийг уншигчид єєрийн сэтгэлийн ертєнцєє шинжих, ухаарах хэрэглvvр болгодог гэж болно.
Залуу шvлэгчийн номд гvн ухааны аястай богино шvлгvvд зонхилох аж. Тvvний арга барил, ур зvйн ерєнхий онцлогийг “Наадна” шvлэг тєлєєлж чадна. “Бор ташуугийн хар vзvvрээр, бороотой мєндєр” орох байгалийн эгэл vзэгдлийг залуу найрагч “наадна” гэх ганц vгээр “амилуулж” уран сайхны vзэгдэл болгоод, цааш “Цагаан сахалтын эрх охиноор, цагийн зvv наадна” хэмээн хайрын болзоонд дэгэлзэх “залуу бvсгvйн” сэтгэл рvv гулбируулан эн зэрэгцvvлээд, дараа нь хvний амьдралын тvгээмэл vнэн ба жам ёсон руу татаж: 
...Наадан суудаг хорвоод
Насаараа наадна
Єєрєєрєє наадна
Єрєєлєєр наадна
Наян жил наадаад... хvмvvн тєрєлтний амьдрал хэмээгч нь vнэн юм шиг атлаа хуурмаг, ертєнцийн ёс бодтой юм шиг мєртєє абсурд болохыг тодорхойлж эцэст нь хэнийг боловч:
...Нартаас буцахад
Yлдсэн олон амьтан
Yймж, бужигнаж наад/на/-даг /”Наадна”. 24-р тал/ тvгээмэл vнэнийг тайлснаар орчлонгийн мєнх ба мєнх бусын ёс, vнэн ба худлын хил заагийг гайхалтай уран санаа болгон, ялимгvй егєє аяс шингээн урлажээ. Энэ бол шvлэгчийн билгийн хараа, vнэний эрэлхийлэл, урнаар сэтгэх ур чадварыг илтгээд зогсохгvй, гvн ухааны томоохон асуудлыг урлагийн аргаар нээсэн хэрэг юм. Энэчлэн “Євгєний сэтгэлд юу байгааг...”, “Хэлэх vг”, “Єєрийн биеийг хvнийх юм шиг эдлэх...” зэрэг гvн ухаан, бясалгал ухаарлын шvлгvvд уншууртай болжээ. 
М.Отгонбаярын “Нил гийх vvр” /2007/ нэрт шvлэг vнэртсэн анхны тvvврийг уншаад сайшаах, эс сайшаахын сэтгэл аль алин нь тєрсєн юм.
2.САЙШААЛ
Хvмvvс шvлэг бичдэг ч чухам юу бичсэнээ шvvн тунгаах чадвар сул байдаг. Тvvнийгээ “би ийм нэг санаа л хэлэх гэсэн юм” гэж тайлбарлах. Зарим нь шvлэг зохиол гэдэг “бурхан тэнгэрийн зарлиг тааллаар бvтээгдсэн” онцгой зvйл гэх. Ер нь vнэний хувьтай л даа. Бєє, зохиолч, зураач, яруу найрагч... нарт онгод, авъяас гэж чухал юм бий. Эл номыг бvтээгч Мєнгєнхvvгийн Отгонбаяр тэдний нэг гэдэгт эргэлзэхгvй байна. Анхных нь ном анхаарал татсан нь тvvний шинэ эрэлхийлэлтэй холбоотой юм. Зарим шvлгээ одоо єєрєє ч мартсан байж мэдэх. Шvлэгчид амьдрал хийгээд єєрийн ертєнцийг нээхээс гадна тvvнийгээ бусадтай хуваалцахыг хvсдэг. Зохиолынх нь тухай хэн нэгэн ярина гэдэг бусдын сэтгэлд шvлэг амилан хvрч буйн шинж. Магадгvй сайн гэж єєрєє vнэлсэн шvлгvvд нь эс сайшаагдах, бvр шvvмжлэл сонсож ч мэдэх зvйл. Харин энэ номоос найрагчид байх учиртай онгод, авъяас, зєн билэг, нарийн мэдрэхvй, сэтгэл хєдлєлийн эрчим, бичих барил, найруулах ур чадвар, євєрмєц сэтгэлгээ аль аль нь харагдаж байна.  
...Орчлонд шvлэг бичиж амьдрах
Онцын тааламжтай байна... /Зоргоор алх даа. 49-р тал/ “...Энэ хорвоог шvлэг шиг унших гоё байна” мєрvvдэд залуу шvлэгчийн зорилго, бvтээх их хvсэл, сэтгэл ханамж аль алин нь шингэжээ. 
Шvлгvvд нь ерєнхийдєє уянгын аястай, ухаарал, зєєлєн учирлал, орчлонг мэдэрч нээсэн эмзэг уран дvрслэлтэй утга-мэдрэмжийн цогцлол бєгєєд тvvнд уран санаа, нээлт, сэтгэл зvйн аяс хосложээ. Сэдвийн хувьд уулынхны зан тєрх, хvсэл мєрєєдєл, амьдралын ил далдын жаргал зовлонгийн учир шалтгааныг нийнэм, байгалийн асуудлуудтай гvн шvтэлцvvлэн хvний сэтгэлийн гvн далдын ертєнцийг онгичиж, тvvнийгээ Их уулсын хvний омогшил, баяр бахдал, эх нутгаа хайрлах сэтгэл, санагалзалын аялгуугаар амьшуулсан нь содон.
Шvлэгч “эх орон”-оо “ижий”-тэй эн чацуу эрхэм зvйл гэж ухаардаг аж. Эх нутгийн єнгє тєрх, тєгс тєгєлдєр шинжийг “Адуу усанд орох мэт” амар амгалан, “Айлчин морилон саатах мэт” нарлаг дулаан... /33-р тал/ болохыг мэдэрчээ. Шvлгийн дvрслэлд шингэсэн амар амгалангийн тааламжит аяз, гоц мэдрэмж, айлчин гийчин морилохын баяр цэнгэлийн сэтгэл зvйн тааламжит зохицол, монгол ахуйн онцлогтой нэгдэн, эх нутгаа хайрлахын учир ёс хуран буух сэтгэл зvйн шийдлvvд ур зvйн чухал ололт мєн. Мєн ардын дуу болон эртний яруу найргийн хэлбэр намбыг уламжилсан “Хvй хvй салхи бєгєєд...” /46-р тал/, “Ай жил, сар” /47-р тал/, “Хонгор зvрхний хайр” /23-р тал/, “Хvvгийн дуу”, “Бороонд” /18-р тал/, “Yр минь” /37-р тал/ зэрэг сайн шvлэг олон байна.
Уг номын ур зvйн гол онцлогийн тухай ариутган шvvгч, ивээн тэтгэгч эрхмvvд: “М.Отгонбаяр сэтгэл зvрхээрээ шvлэг, яруу найрагт шимтэгч жирийн нэгэн шиг атлаа сэтгэлгээ, урлал, бодомж, ертєнцийг танилтаараа, магадгvй єнєєх томчуулыг даруй гvйцэж мэдэх тийм бодол тєрvvлэв... Тvvний бvтээлvvдэд гэгээн тунгалаг ухаарал, иргэний эх оронч vзэл санаа нэвт шингэсэн нь анзаарагдлаа”, “Би тvvнийг мєдхєн нэртэй уран бvтээлчийн малгай юуг гуйж биш гуядаж аваад ихэмсэг оргилуун, эрч хvчтэй, яруу сvншигт охь болсон бvтээлvvдээ туурвина гэдэгт эргэлзэхгvй байна” /Б.Золбаяр. ”Тотго vг” 4-р тал/ гэж vнэлжээ.
Нээрээ ч:
Од мичид анивчин гялалзах нь
Хотонд хонь хурга майлах мэт
Ойд цэцэгс найган ганхах нь
Хонгор охид хєгжилдєн тоглох мэт
Yдэш нар жаргах нь
Yр минь лаа vлээн унтраах мэт...
Yvлэн сvvдэр дайраад єнгєрєх нь
Хvлэг морины хєх мах чичрэх мэт... /”Yзэгдэл” 16-р тал/ хэмээн
байгалийн vзэгдлийг монгол ахуй, зан vйлийн чанартай бэлгэдэлт сэтгэлгээ болгон “vvлэн сvvдэр дайрах” vзэгдэл ба “хvлэг морины хєх мах чичрэх” /тvгших/ хоёрыг, “vдэш нар жаргах” vзэгдэл ба “vр минь лаа vлээн унтраах” зvггvйтэх vйл хоёр зэргээр байгаль хийгээд хvний vйлийг адил тєсєєр нь эн зэрэгцvvлэн зvйрлэсэн хослол нь хахь ангид боловч мєн чанар нь “адил чанарт” болохыг яруу сайхан илэрхийлсэн нь манай яруу найрагт тєдийлєн хэвшээгvй хэв маяг юм. Энэ бол шvлэгчийн бvтээлч эрлийн vр юм. Шvлэг дэх зураглал, тvvнээс эгшиглэх тэгш хэмнэлт аялгуу, сэтгэлд нэгийг шивнэх долгиолог мэдрэмж, уянгын зохист хослолууд редакторын vгийн vнэнг нотлох аж.
“Нил гийх vvр” тvvвэр нь бодрол, чєлєєт сэтгэлэг зонхилсон, энгийн мєртєє гvн утга, яруу хэллэгтэй нь анх шvлэг тэрлэж уран бvтээлийн гараагаа эхэлжээ гэхээргvй утга тєгєлдєр...”, “Шvлгvvдийг уншихад Алтайн их уулс, Урианхай тvмний дунд єєрєє тєрж єсєєд, тэр л их уул, усыг vзсэн мэт сэтгэгдэл єєрийн эрхгvй тєрєх юм” /Д.Батцогт.“Мялаалга” 5-р тал/ гэж vнэлжээ.
Yнэндээ ч залуу найрагчийн шvлгийн vндсэн сэдэв байгаль бєгєєд тvvгээр дамжуулан хvний тухай дуулах явдал аж. Yvний тод жишээ бол “Марал тєрєєч” шvлэг. “Мандан гийх vvр манхайн цайхаас ємнє, манай нутгийн уулнаа, Марал од тєрдєг /єє/” гэж байгалийн зvй тогтлыг хээв нэг гvтгэн дvрслэсэн энэ мєрvvд шvлгийн уран санааг тодруулж, уран тайлал хийх єгєгдєхvvн бєгєєд бvхэлдээ найрагчийн гярхай ажиглалт, урвуу уран сэтгэмж, дотоод торгон мэдрэмжид vндэслэсэн гоо сайхны цогц илэрхийлэл болжээ.
...Гурван гоо марал
Уулын тагтад тєрєєд
Гунигт хvмvvнд vзэгдэлгvй
Ууршин дэгдэж оддогоо.
Тэр vед єглєє болдог
Тэнгэрийн салхи зогсдог
Yдшийг дагаж, шєнє ирэхэд
Yзэсгэлэнт марал одны дэргэд
Шєнє тєрсєн бяцхан од
Шингэн туяа цацруулан байдаг
Од судлаачид vvнийг мэдэхгvй... /48-р тал/ “Онгон уулс минь оддын хэвтэр юм” гэх уран тайлал нь Алтайн их уулсын сvрлэг сайхныг тэнгэрийн эрхис рvv татан айлсуулж, нэгэн цогц амьд vзэгдэл болгож чадсан нь шvлэгчийн ургуулан сэтгэх чадвар, эх нутгийн тухай “зvрх сэтгэл”-ийнх нь хайр, хайлал, ая эгшиг нь гэж болно. 
Хайрлах дурлах жам ёсон ба тvvний сэтгэл дэнсэлгэсэн элдэв агшинг байгалийн зураг, уянгын баатрын сэтгэлийн эргэлзээ, гулбиралтай холбон гvн ухааны аяс шингээн хураасан “Мандагч том бємбєгєн саран хоосон vзэсгэлэнтэй...” шvлэг нь уянгын баатрын сэтгэл зvй єєрчлєлтийг байгалийн vзэгдэл лугаа ондоошуулан дvрсэлсэн шинэ туршилт бололтой.
...Шадарлагч гунигийг би євс, цастай талд орхиод
Шалавлагч хvлгийн жолоог их хотын зvг заллаа
Шалиглагч хєнгєн vvлс хаашаа ч юм нvvгээд
Шаргалтагч алсын харгуй намайг гэгээн гэрэлд дуудмой гэсэн хvvрнэлээр уянгын баатрын хайраас vvсгэлтэй сэтгэлийн урваж хєрвєх байдал, хэт ирээдvйд найдах итгэлийг шингээн дvрслэж, улмаар:
Гайхагч гал улаан наран дуулсан ч чимээгvй
Ганихрагч ганц толгодын зvгээс зєєлєн салхитай
Ихэрхэгч чиний зvгийн тэнгэр vvлэрхэг бороотой
Илбэдэгч хувилгаан аашийг чинь би яалтай хэмээн байгалийн хувирал хєдєлгєєний уран зураглалаар баатрын дотоод сэтгэлийн ертєнцийг шинжлэн, эргэлзэл, гоморхол, учраа эс олох байдлыг уран асуулгын аргаар гvнзгийрvvлээд, эцэст итгэл найдварын оч гялсхийхийг мэдэрсэн баатрын баярын дуунг:
Хєєрцєглєгч єчvvхэн сэтгэл галын дєл мэт авалцаад
Хєхрєгч тэнгэрийнх билvv, анирлагч газрынх билvv, би
Талимаарагч нvдний чинь гоо аглагт нуугдах
Тарамдагч хачирхалтай совинг хааш нь эргvvлэх вэ, би /34-р тал/
хэмээн тайлбар шаардсан цогцолборыг бvтээсэн нь сонирхолтой эрэл, шийдэл юм. Энгийн уншвал байгалийн сэдэвтэй шvлэг гэхээр ч “шадарлагч гунигийг би, євс, цастай талд орхиод”, “шалиглагч хєнгєн vvлс хаашаа ч юм нvvгээд”, “Ихэрхэгч чиний зvгийн тэнгэр vvлэрхэг бороотой”, “хєєрцєглєгч єчvvхэн сэтгэл...”, Талимаарагч нvдний чинь гоо аглагт нуугдах” зэрэг далдлан бvдэгшvvлсэн дvрслэлvvд нь хайрын эргvvлэгт автсан залуу хvний дvр байдал, сэтгэлийн ертєнцийг сэм єгvvлэх мэт. 
1990-ээд оны залуус яруу найргаас шинэ vнэт зvйл, шинэ хэв маягийг хvсэн хvлээх болсон. Цагийн жамаар нэгэн бvл залуус яруу найрагт мэндлэн, дvрслэлийн хуучин загварчлал, магтаалын агуулгаас татгалзаж шинэ сэтгэлгээний эрэлд мордоцгоосон билээ. Харин єдгєє тэдний дараа vеийнхэн яруу найрагт тvрэн орж байгаа нь энэхvv номын зохиогч.
Дээр иш татсан шvлгээс тvvний vг эзэмдэн эрхшээх, хийсвэрлэх чадвар, vгийн vндсэн утгыг дайжуулан мэдрэхvйд талбиж сайхны зорилгоор ашиглах, vгийн цэц, улигшаагvй утгын шинэ шинэ харьцааг vvсгэх, чимэг ба тодотголыг оновчтой хийж утга далдлах, хийсвэрлэх, бэлгэдэх, гvтгэх ур маягуудыг єргєн хэрэглэж, шvлгийн амь орших хєдєлгєєн, хєг, хэмнэлийн системийг бvтээх, vгээр шууд илэрхийлэхэд тvвэгтэй зєвхєн сэрэл мэдрэмжээр дамжин хvний сэтгэлийн нууцлаг орон зай руу нэвтрэх сонирхол нэлээд тодорхой харагдаж байна. Yvнийг залуу найрагч “Гайхагч гал улаан наран”, “Ганихрагч ганц толгод”, “Хєєрцєглєгч єчvvхэн сэтгэл”, “Шалиглагч хєнгєн vvлс”, “Талимаарагч нvдний чинь гоо аглаг”, “Ихэрхэгч чиний зvгийн тэнгэр” зэрэг зєвхєн уншигчийн сэрэл мэдрэхvйд тэмтрэгдэх, байгалийн мэт амьшуулсан уран гоё дvрслэлvvдээр хайр сэтгэлийн эргvvлэгт автсан залуу хvний зан тєрхийн єєрчлєлтийг сэм атлаа тод єгvvлсэн нь сонирхолтой туршилт юм. Залуу шvлэгчийн янаг амрагийн шvлгvvд ч хуучин цагийн хэлж цєхсєн бvдvvн хадуун дvрслэлээс єєр гэдгийг:
...Чи надад дэндvv ойртож
Чихний араар цагаан бvжин гvйсэн...
...Тэр шєнє би хаана хонов оо
Тэвэрт минь юу байваа...
...Газрын зовлонгоос ангижирч
Газартаа жаргасан байна
Тэнгэрийн гунигийг мэдэрч
Тэнд хоносон байна /”Тэр шєнє” 25-р тал/ дvрслэлvvдээс дурлалын оргил vеийн
буюу хvрэлцэхvйд хvрч эдэлсэн жаргалдаа итгэж ядсан залуу эрийн сэтгэл ханамжийн баясгалант дууг сонсож болно. Ер нь тvvний хайрын шvлгээс мэдрэгдэх эротизм иймэрхvv галбиртай. “Зvvдэнд”, “Хань”, “Сул саран шєнєжин хээрээр хэсэж” шvлгvvд тус тусын онцлогтой ч бас ялгаатай аж. Жишээ нь:
...Сул саран шєнєжин хээрээр хэсэж
Уд модны нємгєн мєчир дор хонов
Суналзсан сайхан гэзэг
Євчvv цээжийг бvрхэж
Удаан жаргалтай богино шєнийг vзэв... /22-р тал/ зэрэг шvлэглэлvvд урлагийн гоо зvй, ёс зvйн хэм хэмжээг барьсан яруу найрагч хvний зогсох ёстой тэр цэг дээр байгааг харуулна.
М.Отгонбаярын ууган номыг “яруу найраг vнэртсэн” хэмээсний нэг учир нь тvvний хайрын шvлгvvдтэй холбоотой байсан билээ.
Ер нь яруу найргийг ойлгох бус, мэдрэхэд vнэ цэн нь оршдог. Уянгын шvлгийг ийм тийм хэмээн тайлбарлах боломж хязгаарлагдмал, зєвхєн уншигчийн зvрх сэтгэлд баясал таашаал тєрvvлж байгаа эсэхээр нь сайхан хийгээд vнэт зvйлсийн хэр хэмжээ тодорхойлох боломжтой  онцгой урлаг. Энэ нь уянгын шvлэг найрагт тєвлєрсєн утга, цогц санаа байдаггvй гэсэн vг биш, харин ч эдгээр нь сайхны хуулиар хэлбэржин бvрэлдэж, уншигчийн сэтгэл зvрхний чинадад хєтлєх оносон уран дvрслэлvvдэд нуугдаж байдаг гэсэн vг. Дvрслэлvvд дэх утга, уянгын маш нарийн элементvvд уншигчийн сэтгэл оюунд сэм нэгддэг. Энэ vед уншигч, шvлэг, шvлэгч гурав бие биеийг таних боломж нээгддэг.
Тухайлбал:
Нэгэн намрын салхинд гундах
Yзэсгэлэн гоод чинь би дурлаагvй
Нэг олдох насаа дуустал амьдрах
Yнэнч сэтгэлд чинь дурласан юм шvv /35-р тал/
гэж амьдралын vзэгдэх єнгийг бус, уг vзэгдэл, vйл явцаас сэрэгдэх сэтгэлийн язгуур мєн чанарын чинагш рvv нэвтрэхдээ “нэг л мэдэхэд гундах” гэх тодорхойгvй цаг заасан бэлэн vгийг бус “нэгэн намрын салхинд гундах” /мєнх залуу байх мэт санах гэнэн хонгор нас хийгээд цагийн жам хоёрын учралын торгон агшин/ агшинг онож илэрхийлсэн, мєн “энэхэн насаа дуустал амьдрах” гэж шуудхан хэлж болох ч “нэг олдох насаа дуустал...” гэж мєнх бусын орчлонгийн тухай гvн ухааны гаргалгаа нь шvлэг амилах vндэс болжээ. Уран сайхны зорилгодоо хvрэхийн тулд vгийн нvдийг олох, vгийг “буйлуулах”, “салхилуулах”, уншигчийн сэтгэлд “нэг юм vлдээх” гэдэг яруу найрагчийн чухал эрдэм, жинхэнэ яруу найргаас уншигчдын хvсэн хvлээдэг vнэ цэнтэй зvйлсийг бvрдvvлдэг билээ. Энэ талаар залуу шvлэгч хоосонгvй аж. 
Олон жил монгол яруу найрагт хvний амьдралыг єнгєц хагалж, асуудлын гvнийг шинжлэхээсээ илvv нийгмийг магтан мандуулах аяс, уран бvтээлчийн сэтгэх маяг, ур чадварыг мєр бадаг холбох тєдийгєєр додомдон орлуулж, тvvнд нь уншигчид “цатгалдаж” байсан цаг vе эргэлтгvй єнгєрсєн. Ахмад vеийнхэн энэ vзэгдлийг сэтгэл зvйн хувьд хvлээн зєвшєєрч чадахгvй байгаа ч єнєєдрийн нийгэм тvрvv vеийн алдартнуудаас илvv Д.Урианхай... Б.Галсансvх, А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуудорж, Л.Єлзийтєгс, Г.Аюурзана, Ж.Баяржаргал, М.Уянсvх, ....Мягмаржав... залуу яруу найрагч Н.Гантулга, О.Цэнд-Аюуш... зэрэг шинэ vеийнхнийг сонгож байна. Доктор Ч.Билэгсайхан “Монгол найргийн гэрэл цацруулсан мєч ойртсоор л...” хэмээх єгvvлэлдээ яруу найргийг “дээд тvвшиний буюу элитийн”, “хэрэгцээний буюу массын” /олон нийтийн/ гэж хуваан vзэж... эртнээс инагш манай яруу найраг хэрэглээний буюу массын яруу найраг ноёрхож, харин сvvлийн vед дээд тvвшиний буюу элит яруу найраг руу томоохон нvvдэл хийж байгааг олзуурхан тэмдэглэсэн нь урлахуй vйлийн хувьслыг зєв олж харсан хэрэг.
ШYYМЖЛЭЛ 
Эх орон, нутаг усны єгvvлэмж монгол яруу найргийн нэг гол сэдэв. Харин М.Отгонбаярын “Ховдын гол”, “Цэрэг эр”, “Нутгийн vдэш”, “Дуут” зэрэг дууны болон иргэний шvлгvvдийн хувьд магтаад байх юм хомс. Хуучин маягийн бичлэгт баригдсан, хуурай магтаал, тоочлого голлосон, чамин vгээр хулдаж чимсэн, шvлгийн логикийг хайхраагvй, тасаг бусаг єгvvлэмжтэй, санаагаа тарамдуулсан, vг оновчгvй сонгосоноос найруулгаа эвдэж шvлгээ ядууруулсан байдал газар авангуу байгаа нь номын vнэ цэнг бууруулж байна. Жишээ нь: “Євгєн хєх улиас” гэх ганц мєрийг нь эс тооцвол:
Ховдын цэнхэр vдэш
Хольцгvй шаргал нар
Євгєн хєх улиас
Єєдрєг сэтгэлт хvмvvс
Араанд амтагдах тарвас
Алганд бємбєрєх алим
Тэнгэр мєрлєсєн уулс
Газар бvрхсэн ус... /12-р тал/
зэргээр сунжруулан тоочсон ядруухан дvрслэлvvд хаа сайгvй тааралддаг усан магтаалаас аль ч талаараа дээрдэх юмгvй аж. Энэ нь иргэний шvлгvvдэд нь гялтайх сайхан санаа, сэтгэл татах уран дvрслэл, сонин содон хэллэг, дvрслэл байхгvй гэж мушгиж байгаа хэрэг биш. Гэхдээ л хоорондоо учир зvйн болон ёс зvйн хувьд таатай бус дvрслэл цєєнгvй таарах нь залуу шvлэгчид урлахуйн хийгээд бодож тунгаахуйн туршлага нимгэдэж байгааг харуулна. Тухайлбал эх нутгийн тухай санагалзал шvлэгт нь:
...Айлгасан ан амьтан бvртээ
Амар байдлыг нь буцааж єгмєєр
Олон ястнуудын vлгэрvvдийн
Охь болгоныг дахин уншмаар
Орой болгон тоглодог
Yеийн найзуудтайгаа уулзмаар... зэрэг захын хvvхэд холбочих энгийн vгсийг эв хавгvйхэн хэлхээд, араас нь:
Сэтгэл сайтай ижийнхээ
Євєрт нэг асмаар
Зvтгэл сайтай аавынхаа
Євдєгийг нэг дэрлэмээр... /Нутгийн vдэш”/ гэхчлэн vргэлжлvvлжээ.
“Орой болгон тоглодог vеийн найзуудтайгаа уулз”-даг залуу эр ээжийнхээ “євєрт нэг асмаар” /уг нь асах гэдэг vг босоо тэнхлэгт авирах, зvvгдэх, наалдах гэсэн утгатай/ гэтэл найрагч хэвтээ тэнхлэг заах “эхийн євєрт” бус “энгэрт нэг асмаар” гэсэн бол ёс зvй, логикийн vvднээс зєв байж. Мєн “зvтгэл сайтай аав”, “сэтгэл сайтай ижий” гэх хуурай vгсээс гадна “олон ястнуудын vлгэрvvдийн” гэх зэрэг гоо сайхны ямар ч vvрэггvй олон тоо заасан 3 vгийг /нэгэнт “олон” хэмээн тодотгосон тул дараах хоёр vгийг олон тооны дагавраар хэлбэржvvлэх шаардлагагvй/ угсруулан залгаснаас шvлгийн санаа тарамдан, найруулгад учир зvйн болон хэл зvйн алдаа гарч, шvлгийн агуулга эвдэрчээ. Энэ мэт шvлэгчийн иргэний шvлгvvд нь зvрх сэтгэлийн гэхээр чєлєєт шvлэглэлvvдээс ур чадварын хувьд сул, утга агуулгын хувьд ч эргэлзээтэй болгосныг “Тэнхээт хvлгийн самсаа, Зураг vлгэрлэх vдшээр...” мэтийн дvрслэл “Эр цэрэг” /14-р тал/, “Хєдєєд” /64-р тал/ зэрэг бусад шvлгийн баримтаар vзvvлж болно. 
Энэ нь анхны номоо хэвлvvлсэн залуу найрагчаас єє сэв хайсан хэрэг биш. Алив сайн vйлийг бvтээхэд алдаа эндээ дагадаг ёс тvvнийг тойроогvйг сануулж буй л хэрэг. Миний хувьд М.Отгонбаярт “єєрт хvртээлгvй гадаад ертєнцєєс элдэв зvйл хайснаас сэтгэлийн дотоод орчлонг онгичсон нь дээр” хэмээн захьж, vvгээрээ номд орсон зарим шvлгийн сэдэв нь “Таных биш” гэдгийг хэлэх гэсэн санаа юм. “Саран” хэмээх аятайхан шvлэгт “Манан дунд согоо нvд цавчлах мэт”, “Єєрийн сэтгэлийн гvнд нэвтэрч Ижийнхээ нvдээр орчноо тольдоход уучлах, хайрлахын євчин туссан мэт” гэх юмуу:
Yхлийг инээж угтах
Yнэн хvчийг олж авлаа, би /6-р тал/ мєр бадгууд яруу найраг биш л дээ.
Бас “сэтгэл татаж, хараа булаасан Сэрvvн сайхан Алтай”-гаа “Жагарын сайхан орон” гэж тодорхойлох нь Энэтхэгээс, миний Монгол нутаг дутуу гэж бичсэнтэй эгээ л утга адил юм. Энэ мэт “Ховдын гол”, “Хонгор зvрхний хайр”, “Шагнал”, Хэлэх vг”, “Єєрийн биеийг хvнийх юм шиг...” зэрэг нэлээд шvлэг логик муутай, хэт чамирхсан, магтаал аястай байгааг дахин нягтлах буйзаа. Шvлэг гэдэг “хvний сэтгэлийн нулимс”, “багтаж ядсан байр хєєр”, “сэтгэл хєдлєлийн орон зай”, “хєдєлгєєн”, “сэрэл мэдрэмж”-ийн тогтолцоо. Яагаад ийн єгvvлснийг та ойлгох ёстой. “Сураглан суугаа ижийдээ Сунаж /сєгдєж Д.Г/ мєргєєд золгохсон”, “Нvvдэлчин монголын эрэлхэг хєвгvvдээ, Монгол улсын тєлєє зvтгэе” /14-р тал/, “Салхины гаралтай хvний...” /”Єєрийн биеийг...” /33-р тал/ зэрэг дvрслэлvvд чамлалттай байна. Тэрээр:
...Бошигт хаан таны дэргэдээс
Бурханд ч єгєхгvй гэж vгээ хэлсэн
Олон ястны єлгий нутгийн
Овог нь болсон Ховдын гол минь /17-р тал/ зэрэг давжаа мєр бадаг сэтгэл гонсойлгов.
Монголчуудын євєг дээдэс Хvннv гvрний Их Шаньюй Модунгийн оноч vгийг зэрэмдэглэн гуйвуулаад Галдан Бошигт хан “Ховдын голоо”, “Бурханд ч єгєхгvй” болгож найруулсан нь таатай сэтгэгдэл тєрvvлэхгvй байна. Мєн “Голын тэртээх цагаан хаданд, гоолиг шувуу хэний тухай дуулна вэ?”, “Аньсага солонгорон гэрэлтээд” /”Yлгэртэй салхи”/, “Жинхэнэ загас мэт хайрыг барьж, жирийлгэн дэргэдээ тавиад, жил саруудыг vднэм...” /”Загасчин”/ зэрэг шvлгvvдэд найруулгын алдаа, гэнэн хєнгєн дvрслэл, хэрэггvй vг олшрох тєлєвтэй. Та єєрийнхєє сэтгэлд хамгийн ойр, сайн мэддэг зvйлээ зvрх сэтгэлийнхээ зарлиг зараалаар мэдэрч бичигтvн. Таны сэрэл мэдрэхvйн болон санагалзал, эгээрлийн, тэрчлэн эх нутаг-байгаль, хайрын сэдэвт шvлгvvд vнэхээр уншууртай, мэдрэмж шаардсан нарийн хийц, уран дvрслэлтэй, vг, утгын шинэ харьцааг нээсэн чамбай шvлэг олон байна. Уран бvтээлч алдаж болно. Засч чаддаг байх учиртай.
ДАХИН САЙШААХУЙ
Залуу уран бvтээлч “Сонгодог Алтай-2” шvлэгтэй Алтайн их уулсаа:
... Yе vе над руу совин илгээж
Илгээсэн совин нь аз жаргал болж
Євгєдийн сvнстэй намайг бvvвэйлсэн
Єєр хаанаас ч оломгvй диваажин... /52-р тал/ болох уулсынхаа тухай дvрслэлээс
...Сэтгэлдээ уулстай хvн
Сэтгэлээр унадаггvй юм /мєн тэнд/ гэсэн уран санаа, даацтай гаргалгаанууд
эрвэл олдог, хичээвэл онгод хєглєгддєгийн жишээ.
Хээрийн салхинд хэвтээд би
Хэнгэнэтэл санаа алдахад
Євс, од хоёр
Миний багын тоглоом шиг
Дотно сайхан санагдаад
Дотор минь онгойв /”Нэргvй шvлэг.10-р тал/ гэсэн мєрvvдээс найраг vнэртэн сэтгэлд тэмтрэгдэх аж Мєн:
Гадаа бороо орно
Гэрт сэтгэл норно
Хайртай хvvгээ санана
Халуун зvрх мєрєєдєнє...
...Бодолд автуулсан
Бvрхэг тэнгэр
Бороо асгарсаар
Би норсоор... /”Бороо” 11-р тал/
богино мєрт нугалбар шvлгvvд ч сэтгэгдэл тєрvvлсэн билээ. “Нил гийх vvр” номд гvн ухааны аяс хандлага бvхий богино шvлэг томоохон байр эзэлж байгаа эрлийн чиг зєвийг илтгэнэ. Мєнх бусын орон хийгээд мєнх бусын тухай  “Євгєний сэтгэлд юу байгааг...”, “Зvvдэнд” зэрэг шvлгийг нэрлэж болно. Цагийн ороо бусгаа, уйтгарт бараан єнгє, улс тєрийн хийрхэл, улс эх орны хувь заяанд зовнисон иргэний хvний сэтгэлийг нээсэн:
Хувь тавиланд хvн, мал хоёр ялгарахаа больж
Хуцдаг чоно, ульдаг нохой эрлийзvvд дvvрч
Нvсэр тєр нь нvцгэн ардаа мєлжиж
Нvvдлийн гvн ухаан суурин шороонд дарагдаж... /”Бодол” 26-р тал/
монгол ёс жудаг алдагдан, тєр иргэний шударгагvй харьцаа хийгээд монгол цус бохирдон ахуй цєвvvн цагийн будангуйг хурц шvvмжилж, єєрєє тэрхvv харанхуй, мунхагийн орчлон дотор гэрэл гэгээ болж амьдрах санаа илэрхийлсэн “Хавар”, “Бодол”, “Тэмvvлэл”, ”Бодлын оршихуй” зэрэг шvлэг ч уншигчдад таалагдах бизээ. Залуу найрагч єнєє цагийн ороо бусгаа байдлыг гайхалтай тод гаргажээ. Тэрээр энэ vеийг “Цаг бус цаг” хэмээн нэрлэж:
...Цаг бус цагаар
Хєєрєг мэт vлээх
Царцуу сэтгэл
Од мэт тvгнэ
Цаг бус цагийг
Цаг мэт цаг болгохоор
Цагаан цаасан дээр
Цадиг тvvх гvйнэм /86-р тал/
хэмээн оюуны гэгээрэлд яруу найргийн сэрэхvйн хvч чухал, “Бодлын оршихуй”-даа орчин vеийн амьдралын хэв маягийг эргэцvvлэн бясалгаж, хvний амьдралын мєн чанарыг мєрєєдлийн чинад дахь ертєнцєд талбин тvvгээрээ хувь хvн- уран бvтээлчийн vvргийг єргєж, байгаль экологийн эвдрэл сvйрэл нь хvний мунхаг, хvсэл шуналаас vvтгэгдэж, байгальтайгаа нєхцмєл хам холбоотой нvvдлийн иргэншил, суурин соёл руу шахагдсан єнєєгийн эмгэнэлийн ул vндсийг сэрдхийтэл дvрслэсэн “нисдэг таваг шиг” гэрvvд... цєєрсєєр байгаа vзэгдлийн цаад руу єнгийсэн “Хавар”  зэрэг бvтээлvvд залуу найрагчийн нэрийн хуудас юм. Шvлэгчийн гоо сайхны vнэлэмжийг нээсэн “Чи гоо” /89-р тал/ байгалийг хvншvvлсэн шvлэгт “Єдєр мэт шєнє, євєл нам гvм”, “Жижигхэн одод, жигтэйхэн гялалзана” гэх юмуу “Царай чинь гоо, гvнж, гvнж, цаг хугацаа зvvрмэглэж байна, чи дуугvй, би дуугvй, тунгалаг хайр, туяарнам зэ” мєрvvдэд шингэжээ. Байгалийн тєгс тєгєлдєр байдал, тvvнээс vvтгэлтэй сэтгэлийн хайлал ч содон аж.
...Цагтаа орсон бороо
Цаг хугацааны амтыг мэдрvvлж
Мэлэрсэн амтанд нь согтоод
Мэдрэлээ гээж шvлэг бичих мэт
Гайхал бороог би хvлээхдээ
Ганц биеээрээ бороо орохыг мєрєєднє
Бороо мэт vйлийг хийвээс
Цэцэг мэт vр ирнэ /”Бодол.90-р тал/ зэрэг ертєнцийн жам ёсны тухай гvн ухаан, бясалгалын аяс бvхий шvлгvvд илтгэнэ. Ер нь М.Отгонбаярын шvлгийг уншихад ил єгvvлэмжтэй мэт ч далд давхар санааг даацтай шингээсэн онцлогтой аж. 
Эцэст номын дийлэнх хэсгийг эзлэх дєрвєн мєрт гvн ухаан, утга уянгын бясалгал шvлгvvдийн тухай цєєн vг хэлэх ёстой.
Хорол тооноор шувуун сvvдэр дайрахад
Ижий нь хvvгээ санах
Хойд уулнаа манан татахад
Хvv нь ижийгээ санах /95-р тал/ хайрын холбоог зан vйлийн шинжтэй совин билгийн хослолоор  энгvvн сайхан нээж, хvний эрх чєлєєний язгуур мєн чанар, амьдралын утга учрыг:
“Хvслээр болдоггvй хорвоо хєєрхий
Хvний эрхээр жаргахаар єєрийн эрхээр зовсуу”
Хvлгийг даруй эмээллэ, шалавла
Хєх алсад єєрийн дураар одсугай гэв /101-р тал/ хэмээн дvрслэж, туулсан амьдралын замаа эргэн шvvх хvмvvний сэрэмж санааг нээсэн,
Залуу насаа бодоход
Загас бариад
Барьсан загасаа алдсан мэт
Тийм мэдрэмж тєрєєд. /104-р тал/ эсбєгєєс ертєнцийн мєнх бусын тухай санааг:
Хєвгvvн бага насныхаа
Аз жаргалыг хvлхэж
Хvмvvс vлдсэн насаа
Элээж дуусдаг байна гэх
уран санаа, сэтгэлийн гvн ухаарлыг илтгэж, цаг хугацаа юуг ч хvлээн саатдаггvйг “моддын нvцгэрэлээр”, яруу найрагчийн сэтгэлийг онгичиж харж шvлэг найраг тєрєх эрчим vvтгэлийн мєн чанарыг “Єврєє нээсэн шvлгvvд” /116-р тал/ амьдралын залгамж холбоо, уламжлал шинэчлэл, цагийн урсгалын хамаатах учир ёсыг “Маргаашдаа гээгдсэн єнєєдєр”, улс тєрийн таагvй хvйтэн уур амьсгалаас vvдсэн айдсын тухай “Авсанд орсон хvнд ч”, “Мєнх орчлон гэхээр”, “Сайхан дуу сонсоод”, шvлэг найргийн онгод, ер бус vйлийн тухай єгvvлэх “єнєєх сэтгэлийн бороо шиврэхгvй”, “Босоод л нvдээ нухлаа” зэрэг гvн ухааны аястай эргэцvvлэл, бясалгал шингэсэн богино мєртvvд  яруу найрагчийн авъяас билэгт итгvvлсэн билээ.
Шvлэгч хvний сэтгэлийн ертєнцийг шинжин, уул, ус, байгалийн тєгєлдєр дээд зохицол, євс ногооны шивнээг ч мэдэрч чаджээ. Тэр:
Миний хvсэл єчvvхэн юм
Ууландаа сууж
Ууландаа бууж
Ханат гэрээ барьж
Халуун сэтгэлээ дэлгэж
Орсон гарсныг дайлж
Омог тєгєлдєр амьдрах
Хvсэл минь єчvvхэн юм
Хясал минь ямар их юм бэ
/Нэргvй шvлэг. 40-р тал/ энгийн мєртєє ухааны цараа цэлсхийлгэсэн эх нутаг, амар амгалангийн тухай хvсэл мєрєєдлєє оновчтой нээсэн нь чамлахааргvй олз болжээ. Шvлэгчийн бvтээлд эх нутгийн санагалзал /насталогия/ хvчтэй нэвчсэн бєгєєд яруу найргийн тансаг хєг, сэтгэлийн эрчим хvчээ шингээсэн:
Адуу усанд орох мэт
Тийм нам тайван
Айлчин морилон саатах мэт
Ийм нарлаг дулаан
Эх орон минь
Ижий орон минь /33-р тал/ мэдрэмжийн шvлгvvд уншигчдын сэтгэлд нийцтэй байх нь ойлгомжтой. Тухайлахад “Сэтгэл” шvлгийн:
...Зvvн зvгийн салхи нь
Хэтэрхий сэвэлзээд байх чинь
Бvр эрт багын анд минь
Зvгээр л явдаг байгаа даа. /36-р тал/
мєрvvдийн зєн совинлог торгон мэдрэмж, найзын халуун сэтгэл нэвчсэн нь орчин vеийн яруу найрагт их дутдаг єгvvлэмж билээ. Мєн vртэй хvний жаргал, хайрын тухай єгvvлсэн “Yр минь”, янаг дурлал, анхны учрал, сэтгэлийн хайлал, ээнэгшин дасах хайрын нууцлаг аяс, гайхамшигт агшинг єгvvлсэн “Тэр шєнє” /25-р тал/, “Би дурлана” /82-р тал/, “Ягаахан цас” /83-р тал/, “Салхин аястай гэрэл гилбэлзэж” /85-р тал/ шvлгvvддээ тансаг, нууцлаг эротика аястай, мэдрэмж, хийсвэрлэлийг хослуулж бодот vйлтэй холбосон нь уншигчдын анхаарлыг татах байх. Жишээ нь:

Ийнхvv залуу яруу найрагч М.Отгонбаярын сэтгэлийн ертєнц, шvлэг найргийн єнгє гэрэл, сэтгэлгээний цараа, шvлэглэх барил, дур хvслэнгийн ертєнцєєр аялаж таатай сэтгэгдэлтэй vлдлээ. Эл номоос тєрсєн гол бодол бол тэр, єдгєє цагт монголоор дvvрсэн байдаг л нэг шvлэг бичигч, тvvгээрээ олз, нэр ашиг хєєгч бус онгод авъяастай, євєрмєц мэдрэмжтэй, бусдаас ялгарах барил, сэтгэлгээтэй, яруу найргийн дотоод мєн чанарыг гvнээ ухаарсан, тvvндээ туйлгvй vнэнч, дуртай залуу шvлэгч байсанд баяртай байна. Орчин vеийн яруу найраг их єєрчлєгдєж єнгєц магтаалаас сэтгэлийн ертєнц рvv, ахуйгаас оюун санаа руу, vхмэл дvрслэлээс уянга эгшиг рvv, дасал болсон сэтгэлгээний загварчлалаас чєлєєт сэтгэлэг рvv, эгэл хар амьдралаас тvvний гэрэл гэгээ, сайхан, дотоод эрчим хvч рvv тэмvvлэх болжээ. Яруу найрагт харш, хєндлєнгийн хvчин зvйл болох улс тєр, vзэл суртлын хатуу хяналтаас ахмад уран бvтээлчид алхам алхмаар чєлєєлєгдєж, залуу уран бvтээлчид анхнаасаа шинээр сэтгэж, урлахуйн эрх чєлєєг эдэлж байгаа нь монгол уран зохиолын салбарт хийсэн сvvлийн хорин жилийн “тэмцэл”-ийн vр жимс болно. Гэхдээ уран сайхны ертєнцєд эрх чєлєє, чєлєєт сэтгэлэг хэр хэмжээнээс хэтэрвэл урлагийг хохирох олон зvйл хэтэрхийлэл vvсдэгийг мартахгvй байгууштай.
Яруу найраг тэнгэрлэг дээд хvчний зарлиг лvндэн, яруу найрагч бол тvvний дохиоллыг зєн совингоороо мэдэрч, хvмvvст дамжуулдаг зєнч гэх vзэл онол ч буй. Таныг тийм хvмvvсийн нэгэн байгаасай гэж хvсье.
М.Отгонбаяр “Гэрэл гэгээний тухай” тєгсгєл vгэндээ иймэрхvv санааг:
“Харахуй vл харагдах
Yзэхvй vл vзэгдэх онгод- сэтгэл...
намайг довтлон довтолсоор одоо нэгэнт би шvлгэнд эзлэгджээ... унтах нойр, идэх хоолоо умартан шvлэг бичих “сайхан дон”-той болжээ би.” хэмээснээс vзэхvл дээрх онол vнэн ч байх боломжтой аж. Ярих зvйл ингээд зогсов. Тvvний хэлбэр шvтсэн богино шvлгийн талаар хэзээ нэгэн цагт хvvрнэх учрал тохионо гэдэгт итгэнэ.
“Хорвоог шvлэг шиг унших гоё байгаа” бол залуу “анд минь ажиггvй зоргоор алх даа”. Цаг хугацаа, амьдрал аандаа шалгаад єгєх биз дээ!
Дашлхvмбийн ГАЛБААТАР /Профессор/

Дөрвөн мөрт шүлгүүд

                  ***
Тогоруун зүсмийн хавар
Далбайтлаа хийсэж ирэхэд
Тогтоол усанд хөлдсөн
Дэрэвгэр сормуус эзнээ хайна...


                  ***
Өнөөх сэтгэлийн бороо шиврэхгүй
Энэ намар яасан урт юм бэ
Өргөн хөндийн цаахантай
Яг зунаараа байгаа даа...


                  ***
Сайхан сэтгэл гэдэг
Эрхэм сайн үгтэй хамт
Салшгүй итгэл гэдэг үгийг
Эвийн халуунаар гагнахсан.

Wednesday, March 23, 2011

Гvн ангалагын дээгvvр алгадах салхи ба Дуут

Хэц арын дээгvvр
Гоц улаан саран
Ганц аяга цай
Оочих зуурхан бадарна…
Хорвоогийн нэгэн тунгалаг vдшийн гэгээхэн найрсалд нийлэн автаад гэрийн хойд дэн дээрээс голоор vзэгдэх айлуудын хонь мал хотлох энгvvн vзэгдэл хийгээд ер зvг бvр сонирхон санаа тавьж хараачлан суунам би. Аль хорь гаран жилийн ємнє хєвvvн бага насандаа бас л ийн суух дуртай байсан сан.

Улирч єнгєрсєн хугацаанд хvний байтугай байгалийн ая зан ихэд єєрчлєгдсєн нь тодорхой харагдах авч энэ бvхнийг эс зєвшєєрєх мэт урьдын тэр л байдлыг мєрєєдєн санаж уйтгарлах нь юуны учир билээ дээ. Харин идээшин дассан энэ л голын айлууд євгєдийн гэрийн бууриа эс солих нь vнэн агаад басхvv гэрийн гадна байдал ихэд єєрчлєгдсєн нь мэдрэгдэнэ. Нэг л нам гvм амьсгал орчин ахуйг ноёлоод ямаа голдуу хонин сvрэг хотолж, бараг айл болгоны гадна оросын  жаран ес машин байх бєгєєд сансрын антены дугуй таваг ёс мэт гэрийн баруун урдаа vзэгдэнэ. Айлууд тэмээгээр бус 69 машинаар нvvдэг болжээ. Урьд vдшийн энэ л цагаар айл хотоор сарлагын сvрэг хар хvр татаж хаа сайгvй  лvглэгэр сvглэгэр сарлагын бух урамдан хагшин хэрэн явж мєргєлдєєд, хvvхэд хєгшид саах нийлvvлсэн хонь малаа ялган шуугилдаж их л дуу шуутай хєєр хєгжvvнтэй байдаг сан. Сарлагын бух гэдэг єндєр уулсын нутгаа чимсэн гайхамшигтай сайхан сvрдэж бишрэмээр амьтан байдаг билээ. 
Зуслангын айл хот дамжин тийн мєргєлдєж явах бух энэ айлын хотноос явлаа, тэдний хот айлын бухтай мєргєлдєж гэнэ, тэнд дийлдэж, энд дийллээ гэнэ гээд л зуны хэдэн сар хvмvvс сонин болгон євєр зуураа ярилцдаг сан. Одоо их ховорджээ дээ, эс vзэгдэнэ.  Харуй бvрий єнгєртєл айлуудын гадуур морьтон эрс ийшээ, тийшээ давхилдан дуулалдан єнгєрч цог золбоотойхон байдаг байлаа. Гэтэл манай эндхийн залуус одоо морь унахаа байгаад хятадын хоёр дугуйт мотоцикл их унадаг болжээ. Yдэш єнгєрч гvн шєнийн одод гялалзах vед хvvхэд бид гэрийн гадаа унтдаг сан. Нэг нойр аваад дахин хоёр дахь нойр авах vед омголон морьдын туурай тачигнан уртын дуу хадаж ах нар  дуулалдсаар ирнэ. Тийн дуулалдаж ирээд айл хотоос хамт найрлах хvн элсvvлж аваад бас л дуулалдан одно…Хэдийд ч юм нойрон дунд дахин дуулалдан ирэх нь бvдэг бадаг сонсогдоод, vvр цvvрээр л болов уу даа, найрчид тардаг байсан сан. Єнє эртийн хонгор наран ургахтай зэрэгцэн vлгэрийн юм шиг уулын єглєє айлуудын гэрээс шинэхэн утаа хєєрєн зуны их амьдрал єрнєж эхэлдэг сэн… Ийн бодмоглон суутал vдшийн манан уулс хєллєн бууж ирээд наймдугаар сард цас лавсан орж эхэлвэй.
Цас орно…
Цаг
Цагаан болж
Цайдмын дээгvvр нисэх
Цагаан шувуу
Цагийн цаад руу одно…


Єндєр Алтайн ууланд єглєє эрт цагаар орчлон ертєнц гэгч ямархан тунгалаг гайхам, ямархан vзэсгэлэн гоо байдгийг бишрэн харж болох билээ. Бvрий барай хєєгдєн холдож, аажимхан гэгээ нэмсээр єглєє болох байдал нь сэтгэлийг бас догдлуулж шинэтгэн уужруулах увидастай байдаг ажгуу. Энд унаж ууланд єсєєгvй ч харь гvрний эрдэмт нэгэн хvн миний ууланд сэтгэл хорогдон алсын Япон улсаас хvртэл зорин ирэхдээ хэрхэн сэтгэл нь хєдєлж дан майхантай ууланд хонож байсныг би мэдэх юм. Эрдэмт тэр хvн ууланд амьдарч, уулын хvмvvстэй нєхєрлєєд одоо миний нутгийнхан манай Акира гэж ярилцдаг болсон билээ…
Гэнэтхэн салхи vvслээ…
Нам гvм энэ л vдэш бодлыг минь хєглєн хєгжєєнєм…
Олсон энэ л заяандаа найдан дуулан хайлан явахдаа орчлонгийн хаанаас  юм ирэх зєн совинг хvлээн амьдарна. Онгон уулсын оргил єндрийг эгнэгт эзлэн бургилах манан мэт хий хийсвэр орших сон. Хvчирхэг эрхэмсэг агаад тvvнд татагдан тайтгарах сэтгэлээ хаашаа ч vл нуунам билээ. Олон олон он жилvvдийг тээн єдєр єдрийг туулан туулан явахдаа хэний vлдээсэн ачааг vvрч, хэний зvvдэлсэн зvvдийг vзнэм бэ?   Огторгуйн халилаас шуугин исгэрчээ байгаад он цагийн эрхийг тулган хvлээлгэх магадтай энэ идэрмэг салхин уулсыг илбэхдээ огт єєр зvгийн ая аялгуу гэнгэнэн цууриатуулж оюун бодлоос vл хамаарах зvрхний чигт баримжаа аван байж ядуулах нь юу вэ?
Эртний тvvх соёлтой Урианхай тvмний минь єлгий уулс минь…
Алтайн Урианхайн хєвvvн Зэлмэ, Сvбээдэй тэргvvтэй ихэмсэг баатар эзэд vлгэр домогт мєнхєрсєн дээдэс минь…
Алтайн єндєр ууландаа vеийн vед, цагийн цагт залбиран суудаг ах дvv нар минь…

Ихийн их уулс таньдаа мєргєж намрын тэр нэгэн єдєр холдон явсан залуу насаа ганиран дурснам.  Явсан явдалдаа, vзсэн vзэгдэлдээ, vнэн худал хоёртой тулж, туж таарсаар ирсэн авч ээжийн цацал єргєн хоцорсон цайлган цагаан цаст уулын нємєр дэх эцгийн минь гэрийн энэ л орчин дvр зураг тархины минь хаа нэгтээ тэнхээ єгєн єлгєгдсєн, тийм нэг зураг мэт vзэгдсээр байнам за…
Єчvvхэн, маш єчvvхэн болж уулсынхаа сvрэнд дарагдах атлаа хол одох бvр уулсаа санах сэтгэл минь юутай их вэ?
Номгон уулсын нутгаар энэ жил гойд сайхан зуншлагатай байна лээ. Номын хуудас унших шиг уулын салаа гуу болгон євс цэцэгсийн дуу дуулж, байгалийн элдэв амьтан бvгд цэнгэлтэй сэтгэлийг vvсгэн сэрээсэн зуны жаргалтай агшин хором бvрийг алдалгvй анирсан анзааран буй нь мэдрэгдмээр. Гагцхvv мєнх хєх тэнгэрийн гvн зvгээс цэв цэлийн харагдах лугаа тийм тунгалаг манан уулсын тэргvvнээс холдож єгєхгvй… Тэгээд л хорогдоод, хорогдоод л байхаар нь аз заяагаар тунхаглан гийсэн сэтгэл минь ай бас юунд ч юм санаа зовоод…
Баян цагаан нутаг минь
Бахтай сайхан зуслан
Yе хая ах нар минь
Yнэн тааваараа жаргая аа…гэж зон олон минь найраа эхэлдэг сэн. Уужим дэлгэр зуныхаа сардаа уул, усаа, шvтэн сэржим єргєж vе тэнгийн ах нар минь vнэн тааваараа жарган суудаг Алтай нутаг минь…
Эс мартнам. Энэлэн шаналант амьтны vрийг хайрлах лугаа их хэцийн дээгvvр шєнийн саран тусахдаа цагаан гэгээгээр уйлж байдаг сэрvvн гоо сvм мэт уулс минь. Алтайн Арван гурван цаст цагаан оргил хорвоогийн єдєр ч, шєнє ч гэрэлтсээр...Таныгаа магтан дуулж алдаршуулсан тєрийн хvндэтгэл соёрхолт ах нар минь та нарынхаа дуулсан дуу, хайлсан яруу найргийн гэрэлт жимээр дvv нар нь бэдэрч явнаа…
Харгай дvнгийн нуруу нь дvнхийлдэж л байдаг
Халиун харлаг тэх нь хадаа дамжин
Харгилдаж л байдаг
Баяхан буурал Алтай минь билээ л… 

Хєх бэлчирийн гол, Хєх дав, Мухар дав, Хар зааг, Хєх хавцал, Цагаан хад, Хар дав, Марал тєрєєч, Харлаг хад, Битvvтийн амаар явлаа. Цаана нь Эмгэлжит, Тємрийн булаг, Адууны хэрэв, Нуурт, Маш, Тэх цvнхэг, Уст дэвсэг гээд л аавын минь унасан шороо, угаасан ус буй. Эдгээр сонихон газрын нэрнээс ямар хэв байдалтай болохыг нь тєсєєлж болох л доо. Ийм сvрдэн аюумаар уул, нуруудад хичнээн олон єнгийн эмзэг, энхрий цэцэгс ургадаг гэж санана, ай мєн ч…
Хєх бэлчирийн гол даган зуны айлын гэрvvд хєх даавуун дээлэн дээр хадсан мєнгєн товч мэт vзэгдээд энэ голын хоёр талаар ихэмсэг уулс хєглєрєн орших билээ.Уудамхан хєндий уруудан уулсын салаа болгоноос орж ирэх усаар тэтгэгдэн хvч орох  энэ гол зуслангийн нутгийг ундаалан Хєх хавцалын голд нийлж улмаар Цэнхэрийн голд хvрээд, цааш тэмцэн алдарт хатан Хар Ус нууранд хvрч цутгана. Бусад нь дандаа л хvчирхэг уулсын нэр байгаа биз. Манай нутгийнхан уулын оргил єндрийг даван єгсєн, уруудан дєрвєн цагийг элээдэг болохоор бидний жаргал цэнгэл ууландаа дэвжиж, бидний зовлон гуниг ууландаа шингэж дээ.
Зээ бичгэн хээрээ
Зээ татан тавлан сойно л
Зээ зэрэмгэр бичгэн чамайг
Зээ мартахул гээд ядав… хэмээн дуулах энэ л хайрын дуугаа уулсынхаа дунд зохиосон ах нар минь…
Алтайн єндєр оргилоос алс холыг ширтэн харж амьдардааг манайхан. Тєрєлх нутгаа хайрлан, тvмний тєлєє зvтгэж энэ л насаа элээсэн євгєд дээдэс минь… Цагийн эргэлт хорвоогийн єнгєнд автаагvй цайлган сэтгэлт та нарыгаа дурсан энэ л ууландаа эргэж ертєнцийг элээнэм, дvv нар чинь…
Та нарын дуулсан дууг дуулж, та нартаа дуу зохион дуулж явах нь жаргал байнам.
Голын тэртээ цагаан хаданд
Гоолиг шувуу хэний тухай дуулнам бэ?
Тэр жилийн шувууны vр болоод
Тийм сайхан дуулна уу даа хєєрхий…
Хэзээд л сэрvvн салхи нь салхилж, он цаг, урин улиралд vл автан байдаг Алтайн уулс…Єрсєн гийх vvрээр исгэрэн донгодох улир шувуутай ян цол хад…Хоттой хонь ямаа адил янгирын сvрэг цовхрон тоглон одох халил хясааны жим…Омголон бvргэд идэш эрэн хэрэн хэсэх хавцал буйд ангалаг…Марал буга тєрєх дулаан зєєлєн хоо энгэр…Тохомт угалз сvрэглэн гарах халзан элсний суу…Идэр туульчийн хоолой хvнгэнэх мэт догшин урсгалт голууд…Цуурын аялгуунд цайлалзах бєєрєг толгодын ус…Эмт цэцэг ургамал, энэрэх шидэт рашаанууд…Бvл чоно тэнгэр цууртал улих бэрх хэц давууд…Дэндvv амгалан орон дээдсийг онголсон дагшин хайрханууд…


Уулын чулуу мэт энд унасан хvмvvс ууландаа л дуулж ургасаар хатууждаг шигээ ууландаа л дуулж амьдарсаар л элж одох тvvхтэй буюу. Хорвоо дэлхийн хаа явлаа ч холын энэ л нутагтаа сэтгэл эргэх эгэл бус нэгэн ерєєл бий. Хvvрнэлдэн байхдаа ч цэцэн цэлмэг vгээр наадан суудаг нутгийн сайхан ах нар минь

Аргамжийн сайнаар
Ачаа тогтоодог
Авгайн сайнаар
Амьдрлыг тогтоодог хэмээн шvлэглэн хvvрнэлдэж байна лээ. Жил сар урсан одох бvр уулын євгєд минь цєєрсєн ч тэдний тухай дуу, тэдний тухай домог vргэлжилж хорвоогийн саран бадарсаар л…
Гvн их ангалагийн дээгvvр
Идэр салхи алгадна
Гvн шєнє тэнгэрийн заадас
Энгэрийн алчуур шиг дэрвэнэ
Ажин тvжин хорвоо
Дуг нойрон дундаа
Ааваа гэж охин минь хэлд орох адил
Алсаас гэрэлтэн буй Дуут минь…
09/09/09

Оройхон


Од мэт бодлыг хурмаст руу аялуулаад
Оройхон том хад нөмөрлөн суухад
Харь зоноос гоо нэгэн гүнж нисэн ирээд
Халуун гараа өгөн мэндлэв гэж мөрөөдөн
Дээл хөөргөн чамайг санаад л...
Дэрхийн шувуу нисэхэд цочин...
Гэдрэг харан, харан
Гэрээдээ чавхдахад
Гэрэлт одод шоолон, шоолон
Инээлдэх шиг санагдаад л...
Саахалтын тооноор гэрэл цацрана.
Сая л би тэндээс гарсаан...
Нот нэгэн хүслийн үзүүрт
Нойрмогхон цэцэг ургана уу даа.

Хаврын өглөө эрт


Сэтгэлтэй хүүгээ бодоод
Ертөнц дээрх цорын ганц хүн мэт
Гэлдэрч явнам...
Ер юу эсийг бодох билээ
Бороон дуслууд аяархан унаж байлаа...
Уулс нойрмоглон
Унтаа сэрүүний дунд
Энэ чинь үүрээр шүү дээ
Хөл нүцгэн...
Шинэхэн утаа цэнхэртэнэ
Тэр минь л байх даа
Нойтон тэрлэг дулаахан
Нойрыг минь чи авсаан...
Бүх зүйлс
Ямар удаан юм бэ?
Дэндүү хурдан нь
Хаа байна?
Салхи сэвших нь
Санаандгүй юм биш ээ
Зөвхөн чи
Зөвхөн би...

***


Хангал энэ орчлонд
Цасан бургилан бударна
Хань татаж модод намайг бараадна
Зөнгөө би мэдэрнэ...
Тэмүүлэн эрчлэх салхин урсгал
Газар алгадан босно
Тэнгэр хаа нэгтээ хийсэж
Алга болсон байлаа ...
Шурхийн ойгоод нэг бүсгүй
Чандага мэт хийсэж явна
Шүлгээ бичиж амжсан сан бол
Гараас чинь би барих байсан юм...