Алавхийн одох цаг хугацаанаас бүү айгтун анд минь
Амжиж дээр нь нэрээ бичих зав хэзээд олдоно . . . Preview

Wednesday, March 23, 2011

***


Мандагч том бөмбөгөн саран хоосон үзэсгэлэнтэй
Магадлагч үнэнч хайр ямар үнэтэй вэ?
Миний өчүүхэн сэтгэл дуулсан ч гунигтай
Мянган он улирсан ч цагаахан дуутай.
Шадарлагч гунигийг би өвс, цастай талд орхиод
Шалавлагч хүлгийн жолоог их хотын зүг заллаа
Шалиглагч хөнгөн үүлс хаашаач юм нүүгээд
Шаргалтагч алсын харгуй намайг гэгээн гэрэлд дуудмой.
Гайхагч гал улаан наран
дуулсан ч чимээгүй
Ганихрагч ганц толгодын зүгээс зөөлөн салхитай
Ихэрхэгч чиний зүгийн тэнгэр үүлэрхэг бороотой
Илбэдэгч хувилгаан аашийг чинь би яалтай.
Хөөрцөглөгч өчүүхэн сэтгэл галыг дөл мэт авалцаад
Хөхрөгч тэнгэрийнх бил үү, анирлагч газрынх бил үү би
Талимаарагч нүдний чинь гоо аглагт нуугдах
Тарамдагч хачирхалтай совинг хааш нь эргүүлэх вэ би.