Алавхийн одох цаг хугацаанаас бүү айгтун анд минь
Амжиж дээр нь нэрээ бичих зав хэзээд олдоно . . . Preview

Wednesday, March 23, 2011

Гvн ангалагын дээгvvр алгадах салхи ба Дуут

Хэц арын дээгvvр
Гоц улаан саран
Ганц аяга цай
Оочих зуурхан бадарна…
Хорвоогийн нэгэн тунгалаг vдшийн гэгээхэн найрсалд нийлэн автаад гэрийн хойд дэн дээрээс голоор vзэгдэх айлуудын хонь мал хотлох энгvvн vзэгдэл хийгээд ер зvг бvр сонирхон санаа тавьж хараачлан суунам би. Аль хорь гаран жилийн ємнє хєвvvн бага насандаа бас л ийн суух дуртай байсан сан.

Улирч єнгєрсєн хугацаанд хvний байтугай байгалийн ая зан ихэд єєрчлєгдсєн нь тодорхой харагдах авч энэ бvхнийг эс зєвшєєрєх мэт урьдын тэр л байдлыг мєрєєдєн санаж уйтгарлах нь юуны учир билээ дээ. Харин идээшин дассан энэ л голын айлууд євгєдийн гэрийн бууриа эс солих нь vнэн агаад басхvv гэрийн гадна байдал ихэд єєрчлєгдсєн нь мэдрэгдэнэ. Нэг л нам гvм амьсгал орчин ахуйг ноёлоод ямаа голдуу хонин сvрэг хотолж, бараг айл болгоны гадна оросын  жаран ес машин байх бєгєєд сансрын антены дугуй таваг ёс мэт гэрийн баруун урдаа vзэгдэнэ. Айлууд тэмээгээр бус 69 машинаар нvvдэг болжээ. Урьд vдшийн энэ л цагаар айл хотоор сарлагын сvрэг хар хvр татаж хаа сайгvй  лvглэгэр сvглэгэр сарлагын бух урамдан хагшин хэрэн явж мєргєлдєєд, хvvхэд хєгшид саах нийлvvлсэн хонь малаа ялган шуугилдаж их л дуу шуутай хєєр хєгжvvнтэй байдаг сан. Сарлагын бух гэдэг єндєр уулсын нутгаа чимсэн гайхамшигтай сайхан сvрдэж бишрэмээр амьтан байдаг билээ. 
Зуслангын айл хот дамжин тийн мєргєлдєж явах бух энэ айлын хотноос явлаа, тэдний хот айлын бухтай мєргєлдєж гэнэ, тэнд дийлдэж, энд дийллээ гэнэ гээд л зуны хэдэн сар хvмvvс сонин болгон євєр зуураа ярилцдаг сан. Одоо их ховорджээ дээ, эс vзэгдэнэ.  Харуй бvрий єнгєртєл айлуудын гадуур морьтон эрс ийшээ, тийшээ давхилдан дуулалдан єнгєрч цог золбоотойхон байдаг байлаа. Гэтэл манай эндхийн залуус одоо морь унахаа байгаад хятадын хоёр дугуйт мотоцикл их унадаг болжээ. Yдэш єнгєрч гvн шєнийн одод гялалзах vед хvvхэд бид гэрийн гадаа унтдаг сан. Нэг нойр аваад дахин хоёр дахь нойр авах vед омголон морьдын туурай тачигнан уртын дуу хадаж ах нар  дуулалдсаар ирнэ. Тийн дуулалдаж ирээд айл хотоос хамт найрлах хvн элсvvлж аваад бас л дуулалдан одно…Хэдийд ч юм нойрон дунд дахин дуулалдан ирэх нь бvдэг бадаг сонсогдоод, vvр цvvрээр л болов уу даа, найрчид тардаг байсан сан. Єнє эртийн хонгор наран ургахтай зэрэгцэн vлгэрийн юм шиг уулын єглєє айлуудын гэрээс шинэхэн утаа хєєрєн зуны их амьдрал єрнєж эхэлдэг сэн… Ийн бодмоглон суутал vдшийн манан уулс хєллєн бууж ирээд наймдугаар сард цас лавсан орж эхэлвэй.
Цас орно…
Цаг
Цагаан болж
Цайдмын дээгvvр нисэх
Цагаан шувуу
Цагийн цаад руу одно…


Єндєр Алтайн ууланд єглєє эрт цагаар орчлон ертєнц гэгч ямархан тунгалаг гайхам, ямархан vзэсгэлэн гоо байдгийг бишрэн харж болох билээ. Бvрий барай хєєгдєн холдож, аажимхан гэгээ нэмсээр єглєє болох байдал нь сэтгэлийг бас догдлуулж шинэтгэн уужруулах увидастай байдаг ажгуу. Энд унаж ууланд єсєєгvй ч харь гvрний эрдэмт нэгэн хvн миний ууланд сэтгэл хорогдон алсын Япон улсаас хvртэл зорин ирэхдээ хэрхэн сэтгэл нь хєдєлж дан майхантай ууланд хонож байсныг би мэдэх юм. Эрдэмт тэр хvн ууланд амьдарч, уулын хvмvvстэй нєхєрлєєд одоо миний нутгийнхан манай Акира гэж ярилцдаг болсон билээ…
Гэнэтхэн салхи vvслээ…
Нам гvм энэ л vдэш бодлыг минь хєглєн хєгжєєнєм…
Олсон энэ л заяандаа найдан дуулан хайлан явахдаа орчлонгийн хаанаас  юм ирэх зєн совинг хvлээн амьдарна. Онгон уулсын оргил єндрийг эгнэгт эзлэн бургилах манан мэт хий хийсвэр орших сон. Хvчирхэг эрхэмсэг агаад тvvнд татагдан тайтгарах сэтгэлээ хаашаа ч vл нуунам билээ. Олон олон он жилvvдийг тээн єдєр єдрийг туулан туулан явахдаа хэний vлдээсэн ачааг vvрч, хэний зvvдэлсэн зvvдийг vзнэм бэ?   Огторгуйн халилаас шуугин исгэрчээ байгаад он цагийн эрхийг тулган хvлээлгэх магадтай энэ идэрмэг салхин уулсыг илбэхдээ огт єєр зvгийн ая аялгуу гэнгэнэн цууриатуулж оюун бодлоос vл хамаарах зvрхний чигт баримжаа аван байж ядуулах нь юу вэ?
Эртний тvvх соёлтой Урианхай тvмний минь єлгий уулс минь…
Алтайн Урианхайн хєвvvн Зэлмэ, Сvбээдэй тэргvvтэй ихэмсэг баатар эзэд vлгэр домогт мєнхєрсєн дээдэс минь…
Алтайн єндєр ууландаа vеийн vед, цагийн цагт залбиран суудаг ах дvv нар минь…

Ихийн их уулс таньдаа мєргєж намрын тэр нэгэн єдєр холдон явсан залуу насаа ганиран дурснам.  Явсан явдалдаа, vзсэн vзэгдэлдээ, vнэн худал хоёртой тулж, туж таарсаар ирсэн авч ээжийн цацал єргєн хоцорсон цайлган цагаан цаст уулын нємєр дэх эцгийн минь гэрийн энэ л орчин дvр зураг тархины минь хаа нэгтээ тэнхээ єгєн єлгєгдсєн, тийм нэг зураг мэт vзэгдсээр байнам за…
Єчvvхэн, маш єчvvхэн болж уулсынхаа сvрэнд дарагдах атлаа хол одох бvр уулсаа санах сэтгэл минь юутай их вэ?
Номгон уулсын нутгаар энэ жил гойд сайхан зуншлагатай байна лээ. Номын хуудас унших шиг уулын салаа гуу болгон євс цэцэгсийн дуу дуулж, байгалийн элдэв амьтан бvгд цэнгэлтэй сэтгэлийг vvсгэн сэрээсэн зуны жаргалтай агшин хором бvрийг алдалгvй анирсан анзааран буй нь мэдрэгдмээр. Гагцхvv мєнх хєх тэнгэрийн гvн зvгээс цэв цэлийн харагдах лугаа тийм тунгалаг манан уулсын тэргvvнээс холдож єгєхгvй… Тэгээд л хорогдоод, хорогдоод л байхаар нь аз заяагаар тунхаглан гийсэн сэтгэл минь ай бас юунд ч юм санаа зовоод…
Баян цагаан нутаг минь
Бахтай сайхан зуслан
Yе хая ах нар минь
Yнэн тааваараа жаргая аа…гэж зон олон минь найраа эхэлдэг сэн. Уужим дэлгэр зуныхаа сардаа уул, усаа, шvтэн сэржим єргєж vе тэнгийн ах нар минь vнэн тааваараа жарган суудаг Алтай нутаг минь…
Эс мартнам. Энэлэн шаналант амьтны vрийг хайрлах лугаа их хэцийн дээгvvр шєнийн саран тусахдаа цагаан гэгээгээр уйлж байдаг сэрvvн гоо сvм мэт уулс минь. Алтайн Арван гурван цаст цагаан оргил хорвоогийн єдєр ч, шєнє ч гэрэлтсээр...Таныгаа магтан дуулж алдаршуулсан тєрийн хvндэтгэл соёрхолт ах нар минь та нарынхаа дуулсан дуу, хайлсан яруу найргийн гэрэлт жимээр дvv нар нь бэдэрч явнаа…
Харгай дvнгийн нуруу нь дvнхийлдэж л байдаг
Халиун харлаг тэх нь хадаа дамжин
Харгилдаж л байдаг
Баяхан буурал Алтай минь билээ л… 

Хєх бэлчирийн гол, Хєх дав, Мухар дав, Хар зааг, Хєх хавцал, Цагаан хад, Хар дав, Марал тєрєєч, Харлаг хад, Битvvтийн амаар явлаа. Цаана нь Эмгэлжит, Тємрийн булаг, Адууны хэрэв, Нуурт, Маш, Тэх цvнхэг, Уст дэвсэг гээд л аавын минь унасан шороо, угаасан ус буй. Эдгээр сонихон газрын нэрнээс ямар хэв байдалтай болохыг нь тєсєєлж болох л доо. Ийм сvрдэн аюумаар уул, нуруудад хичнээн олон єнгийн эмзэг, энхрий цэцэгс ургадаг гэж санана, ай мєн ч…
Хєх бэлчирийн гол даган зуны айлын гэрvvд хєх даавуун дээлэн дээр хадсан мєнгєн товч мэт vзэгдээд энэ голын хоёр талаар ихэмсэг уулс хєглєрєн орших билээ.Уудамхан хєндий уруудан уулсын салаа болгоноос орж ирэх усаар тэтгэгдэн хvч орох  энэ гол зуслангийн нутгийг ундаалан Хєх хавцалын голд нийлж улмаар Цэнхэрийн голд хvрээд, цааш тэмцэн алдарт хатан Хар Ус нууранд хvрч цутгана. Бусад нь дандаа л хvчирхэг уулсын нэр байгаа биз. Манай нутгийнхан уулын оргил єндрийг даван єгсєн, уруудан дєрвєн цагийг элээдэг болохоор бидний жаргал цэнгэл ууландаа дэвжиж, бидний зовлон гуниг ууландаа шингэж дээ.
Зээ бичгэн хээрээ
Зээ татан тавлан сойно л
Зээ зэрэмгэр бичгэн чамайг
Зээ мартахул гээд ядав… хэмээн дуулах энэ л хайрын дуугаа уулсынхаа дунд зохиосон ах нар минь…
Алтайн єндєр оргилоос алс холыг ширтэн харж амьдардааг манайхан. Тєрєлх нутгаа хайрлан, тvмний тєлєє зvтгэж энэ л насаа элээсэн євгєд дээдэс минь… Цагийн эргэлт хорвоогийн єнгєнд автаагvй цайлган сэтгэлт та нарыгаа дурсан энэ л ууландаа эргэж ертєнцийг элээнэм, дvv нар чинь…
Та нарын дуулсан дууг дуулж, та нартаа дуу зохион дуулж явах нь жаргал байнам.
Голын тэртээ цагаан хаданд
Гоолиг шувуу хэний тухай дуулнам бэ?
Тэр жилийн шувууны vр болоод
Тийм сайхан дуулна уу даа хєєрхий…
Хэзээд л сэрvvн салхи нь салхилж, он цаг, урин улиралд vл автан байдаг Алтайн уулс…Єрсєн гийх vvрээр исгэрэн донгодох улир шувуутай ян цол хад…Хоттой хонь ямаа адил янгирын сvрэг цовхрон тоглон одох халил хясааны жим…Омголон бvргэд идэш эрэн хэрэн хэсэх хавцал буйд ангалаг…Марал буга тєрєх дулаан зєєлєн хоо энгэр…Тохомт угалз сvрэглэн гарах халзан элсний суу…Идэр туульчийн хоолой хvнгэнэх мэт догшин урсгалт голууд…Цуурын аялгуунд цайлалзах бєєрєг толгодын ус…Эмт цэцэг ургамал, энэрэх шидэт рашаанууд…Бvл чоно тэнгэр цууртал улих бэрх хэц давууд…Дэндvv амгалан орон дээдсийг онголсон дагшин хайрханууд…


Уулын чулуу мэт энд унасан хvмvvс ууландаа л дуулж ургасаар хатууждаг шигээ ууландаа л дуулж амьдарсаар л элж одох тvvхтэй буюу. Хорвоо дэлхийн хаа явлаа ч холын энэ л нутагтаа сэтгэл эргэх эгэл бус нэгэн ерєєл бий. Хvvрнэлдэн байхдаа ч цэцэн цэлмэг vгээр наадан суудаг нутгийн сайхан ах нар минь

Аргамжийн сайнаар
Ачаа тогтоодог
Авгайн сайнаар
Амьдрлыг тогтоодог хэмээн шvлэглэн хvvрнэлдэж байна лээ. Жил сар урсан одох бvр уулын євгєд минь цєєрсєн ч тэдний тухай дуу, тэдний тухай домог vргэлжилж хорвоогийн саран бадарсаар л…
Гvн их ангалагийн дээгvvр
Идэр салхи алгадна
Гvн шєнє тэнгэрийн заадас
Энгэрийн алчуур шиг дэрвэнэ
Ажин тvжин хорвоо
Дуг нойрон дундаа
Ааваа гэж охин минь хэлд орох адил
Алсаас гэрэлтэн буй Дуут минь…
09/09/09