Алавхийн одох цаг хугацаанаас бүү айгтун анд минь
Амжиж дээр нь нэрээ бичих зав хэзээд олдоно . . . Preview

Tuesday, March 22, 2011

Шөнө эхлэхэд

Хар хавчууд
Хачин тунгалаг шөнө
Хаанаас ч юм ирнэ.
Хамгийн гоё сар
Хажуухнаас хөөрөөд
Хадан дээр
Өөрөө өлгөгдөнө.
Хамар дороос
Үргэсэн шувуу
Саран зүг
Исгэрч одно...
Үнээд гэрийн зүг
Үзэгдэх төдий
Уван цувна.
Үрээ минь
Амаа булаан
Үнэр аван
Тэмүүлэн...
Чих солбин
Чиг дарна.
Хад нураад ирвэл
Хааш одно хэмээн
Жигтэй юм бодоход
Жингүйдэн хөвөөд
Үлгэрт хэлэлцдэг
Үхэрчин хөвүүн мэт
Үнэнээрээ би
Үзэгдэл дунд явмуу.