Алавхийн одох цаг хугацаанаас бүү айгтун анд минь
Амжиж дээр нь нэрээ бичих зав хэзээд олдоно . . . Preview

Tuesday, March 22, 2011

Аглагт

Аглаг тагтад
Алтан өвс мэхийхүй
Амрагийн минь алчуур
Ариун салхинд аясармуй.
Гэзэг үсээ тольдож
Гэгээ татуулаач хонгор минь
Гэнэгүй явтал залуу нас минь
Нисэн одох нь байна.
Үелзэнхэн бүжээч
Үзэсгэлэн гоо минь
Умрын шувуу шиг
Дүүлэн нисээч...
Цол хаданд урласан
Өвгөдийн дүрс
Цовхрон бүжиглэх шинжтэй еэ
Хонгор минь ээ...
Залуу насны дуугаа
Одоо л дуулаач...
Замын хүмүүсийн сонорт
Совин шивнээч...
Түүчээлэх жаргалаа тэд мэдрэг дээ
Түүртсэн бодлоо нэг мартаг даа
Салхинд хийсэх өвс адил
Сайхнаа цацруулан бүжиглээч
Санаа сэтгэлийн цогийг
Тэнгэрт өргөөч охин минь...
Аглаг тагтад
Алтан өвс мэхийнэм
Амрагийн минь алчуур
Ариун салхинд аясарнам.