Алавхийн одох цаг хугацаанаас бүү айгтун анд минь
Амжиж дээр нь нэрээ бичих зав хэзээд олдоно . . . Preview

Wednesday, March 23, 2011

Буурал Алтайн зүүд


Мөнгөн буурал Алтай амгалан, ай
Мөрөөдөл бол диваажин гэнэм...
Одод богширгоны нүд мэт гялалзаад
Одоо л борооны дараа
Чимээгүй тунгалаг агаад
Чийглэг амьсгаатай...
Тэнгэрийн заадас гоо бүсгүйн хөмсөг мэт
Тэгээд нүд,хамар, уруулыг нь дүрслэн...
Хоёр гурваар эрхлэн харвалцах одод
Хорвоогийн нэгэн шөнийг гоёх нь
Тэр бүсгүйн гэзэг намирч
Тийм гэгээ татах мэт...
Айлын охиныг мөрөөдүүлж буй
Асгарсан нулимс мэт саран
Амьсгал давхцуулж
Хааяа
Аяархан санаа алдуулна...
Эргэн тойрон
Ертөнцийн сүүлчийн шөнө мэт
Эхийн хэвлийд буй мэт
Ийм гүн байдал нь
Ижийгээ санасан сэтгэл аж...
Мөнгөн буурал Алтай амгалан
Мөнхийн оюун ухаан мэт чимээгүй.
Байз...
Тэртээ нохой хуцах нь
Гурван уулын аманд хуцаж буй мэт
Тэсгэлгүй баясах минь
Гурван цагийн жаргал ирэх мэт
Дахиад л...
Анир алдран
Аньсага төөрөм харанхуй
Үүлэн дунд хөвж яваа хүнээс
Үг бүү асуугтун...