Алавхийн одох цаг хугацаанаас бүү айгтун анд минь
Амжиж дээр нь нэрээ бичих зав хэзээд олдоно . . . Preview

Tuesday, March 22, 2011

Зам

Барсан дүрт уулын энгэрт
Үтэр саатан буугаад
Бадаг шүлгийн хаялагатай
Сэржим өргөн сүсэглэхүй,
Уулын хөх зогдор
Хоёр гурав шилгээх мэт болоод
Усан тунгалаг түрхлэгээр
Хацар нүүрийг минь илбэв ээ.
Өглөгт уулын бэлийг
Өгсөн цаашлан одохдоо
Өөрийн эрхгүй тунгалагшин
Нэгэн хоёр дуулахуй,
Тунгалаг түрхлэг, алтан толь
Тэнгэрийн хаяанаа нумраад
Тунчиг гайхам жаргалыг
Тун тунгаар эдлүүлэв ээ.
Хаялагат нэгэн харгуй
Хаашаа намайг дуудав аа
Хайран сайхан аавтайгаа
Эрдэнийн үгс хэлцсэн мэт,
Дотор болоод сэтгэлд
Долоон бурхан жингэнээд
Дорно салхи залгилан
Дув дуугай мэлмэрэв ээ.