Алавхийн одох цаг хугацаанаас бүү айгтун анд минь
Амжиж дээр нь нэрээ бичих зав хэзээд олдоно . . . Preview

Tuesday, March 22, 2011

Шvлэг бичих цаг хугацаа ба...

Орчлонгийн шєнийн тэнгэрийн хаяа ирмэг шуугдан гэгээ єгєєд vзэгдэх байдал тайтгаран шингэрэхvй, оддын зvс нимгэрэн цаашилж одоохон vvр цаймаар мэдрэгдэнэ. Сайхан энэ vзэгдэлд сатааран чимээ чагнахуй нам гvм болоод харанхуйг тvрэх хашин бор vрээ хатиран ирэх мэт бодогдмуу. Yнэхээрийн гоё vзэгдлээс vнэнийг булаан авч тэмдэглэмээр санагдаад vзгээ шvvрэн автал бэх нь бээрээд цаасан дээгvvр цагаан мєр vлдэхэд нь цааш нь бичих vv болих уу гэж бас тээнэгэлзээд баахан цаг бармуй...
Модод дулаахан мєчирєє дэрлээд дуугvйхэн унтах агаад салхи хамгийн догшин vлээхдээ ч vзvvлдэггvй хачин гоо сайхнаа хадгалан хэн нэгний хайрлаагvй хєрєєдєж унагасан хар модны ёзоороос зууран ай бас байшингийн минь ус урсгуур хоолойн дотор хєлєє хийгээд, эсвэл цонхны салхивчийн дотор талаас бариад бєх гэгч унтсан, vгvй бол хєдлєх гэсэн болгоныг хvчээр бариад хєлєє жийгээд манай энэ дэлхийг тэврээд марс гариг дээр сууж байж ч болох л доо.
Yнэндээ vvлс vзэгдэхгvй байсан бєгєєд бодвол Богдхан уулсын дээгvvр хуралдан хуйвалдаад яг нар тусангуут  бороо ч юм уу, цас ч юм уу оруулахаар шийдээд шийдвэрээ гаргаж чадалгvй зvгээр л байсаар байж магадгvй...
Цаг цагаан байгаа нь цагаан шувуу нисэн одох нэгэн эгшинийг тєрvvлмvv.
Цаашдаа хэн нэгний бичсэн шvлгийн сайхан цаг  хугацааг бvтээх тодорхой тоолол, сvг зургийн чадлыг сэрээнэ., шавхагдашгvй нууцыг нь нээх хvний бодсон цаг хугацааны хvчийг сулруулна.
Шvлэгчийн бичсэн мєрvvдийн туяа энгийн болоод эцэс тєгсгєлгvй vргэлжлэх цаг хугацааг зурсан нь  зураг болоод шvлэг хоёр бас гэгээн эгшигийг уянгалуулж таатайхан тийм нэг тунгалаг амьсгалаар номын хуудаснаас vлээмvv...

Yлээх нь vнсэлт мэт яруу.
Тэгээд шvлэг бичмээр болоод бичсэн нь:
Чиний нvд болоод
Хєлний чинь ялгааг мэдэхгvй
Чиний уруул болоод
Хєхний чинь хэлбэрийг мэдэхгvй
Чиний vс болоод
Салхины сэвшээг vл ялган
Чамд би дурлана.
Чамд би дурлахдаа
Гоо сайхныг мартана
Мартсан гоо сайхан бол чи юм.
Унтахгvй хєрвєєнє
Єглєєг хvлээнэ
Унтаагvй байхдаа
Зvvдэлсэн зvvд бол чи юм.
Тэр зvvд биелсэн ч, биелээгvй ч
Чамайг л хvлээж би дурлана.
Чамд би дурлахдаа
Цаг хугацааг мартана
Мартсан цаг хугацаа бол чи юм.
Юу ч vл бодном
Бодол дvvрэн байна
Бодоогvйд бодогдсон бодол бол чи юм
Тэнд ч бас чи, энд ч бас чи
Чамд би дурлана.
Чамд би дурлахад
Хорвоо бєєрєнхий байна уу
Хавтгай байна уу ялгаа алга,
Хєгєлжиргэнэ нисэн дvvлнэ vv
Газраар мєлхєнє vv
Сонин биш,
Харин чиний зvгийн бараа
Хайр хvрэм байна,
Чийгтэй євсєн дээр
Гараа алдлан
Тэнгэр ширтэн хэвтэхэд
Тэндээс чи над руу ирмэх нь
Сайхан байна
Би чамд дурланам... 


Удахгvй зам мєр тодормоор... Тодорсоор голын тэндээс шуугимаар... Хаа сайгvй хавар зуныг хvлээсэн их хvлээлт хаалга vvдээ нээгээд єгвєл зад татан орж ирмээр яг тэр агшины ємнєх энэ цагт... Орчлон ертєнц хэзээ ч нойрсдоггvй гэдгийг олон хvнд хэлж єгєх сєн.
Сар байхгvй байлаа. Сарыг vгvйлэн суухад сар бас намайг vгvйлнэ.
Yvр цайх яагаа ч vгvй байлаа...
Шvлэг бичих., сайхан шvлэг бичих хэрэгтэй... Цаг хугацааг ашиглаж гоо сайхнаас булааж...
09/03/06