Алавхийн одох цаг хугацаанаас бүү айгтун анд минь
Амжиж дээр нь нэрээ бичих зав хэзээд олдоно . . . Preview

Monday, June 13, 2011

Зүүнгарын эзэнт шүлгэс



Ай бороо асгаран орсоор л юу юугvй наадам эхлэх болчих юм.
Бvтэн жилийн турш хvсэн хvлээсэн харваачид, уяачид, бөхчvvд хийгээд зон олны минь цэнгэл агуу их соёл, тусгаар тогтнолын маань нэгээхэн учир утга  эрийн гурван наадмын нээлт  ийнхvv эхлэхэд ойртлоо
Нэг тийм Монгол эр хvнийг хvндэтгэн дээдлэх нэгэн vзvvрт сэтгэл бодлын орон зайд уяатай явах бvлгээ. Бидний эрт өвөг Хvннvгийн их хаадаас улбаатай энэхэн дэлхийн дайдыг эрхшээн дагуулсан Чингис хаан хийгээд олон олон хаад, жанжин баатруудын удирдлага дор эгэл монгол эр цэрэг халуун амь, бvлээн сэтгэлээ ариун эх орныхоо төлөө зориулсаар ирсэн билээ.
Эх газар шороо, тусгаар тогтнолоо хамгаалан тэмцсээр vрийн vрд, vеийн vед авч ирсэн Монгол эр хvний саруул ухаан, ид хав, цог залийг магтан магтан алдаршуулалтай  яа…
Хан тэнгэрт наран ганц адил
Хамаг дэлхийд хаан ганц буй… хэмээн монгол эр л аюумшиггvй хэлж чадсан аж.
Сайхан эх орон минь манай замбуутивийн хамгийн агуу их  хаадын төрсөн нутаг, хамгийн гарамгай жанжин   баатруудын өссөн өлгий буюу…
Манай vеийн баатрууд Олимпийн тэнгэрт алтан соёмбот далбаагаа өргөн намируулан зогссон хvчирхэг  тамирчид маань Монгол хvн бvрийн зvрхэнд асаатай галыг дvрэлзvvлэн улмаар бадраав шvv дээ. Хөвчин Монголын сод билэгт хөвгvvд онгодын эзэд  яруу найрагчид эр хvний бахархал болсон хайрт аавууддаа зориулан олон гайхалтай бvтээл туурвил дээжилснийг өгvvлэх юун агаад тэдний нэг нутгийн эрхэм ах сайн яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатарын аавдаа зориулсан нэгэн алдартай шvлгийг та бvхэндээ сонирхуулъя гэж бодлоо.
Бас түүний шинэ номноос та бүхэндээ дээжлэн хүргэсүү. Түүнийг Болор цомын эзэн гайхалтай яруу найрагч гэдгийг та юун эс андах аж. Түүнийг баруун Алтайн гоо билэгт найрагч хэмээн авьяаслаг зохиолч сэтгүүлч Б.Золбаяр дуун алдан бичсэн байдаг юм.



2003 он. Ховд хот

УРИАНХАЙН ХӨХ УУЛС
Хайрт аав Б. Хөөдөө-дөө зориулав.
I
Асар тэнгэрийн амраг-Урианхайн хөх уулнаас
Архлаатай юм шиг мөнхийн манан холдохгүй
Айдас гэрэлтэх үдшийн цагаар ширтэхэд
Аяа мянган одны гэрэл адил тунгалаг сүмбэр
Уйдашгүйн эрхээр өнө удаан ноёлог сүдэрлэж
Умрын уулс мөргөлчин адил араас нь хошуурна.
Үүлэн гол мөч бүрийд бэлээр нь хөвөн өнгөрч
Үлэмжийн ариун тэнгэрийн зайд оршино
Орчлонгийн салхин оройг нь илбэж зүүрмэгт дарагдах цагаар
Орой үдэшгүй нөмгөн боронгоор цайвар аялгуу цуурдана
Омогт бүргэд ч бэлнийх нь хясаанд бөөрөн эргэлдэж
Орох газраа хайх мэт хавцал хэрэн ниснэ.
II
Аяст дэлхийн жамаар зун цаг ирлээ ч
Ай хөөрхий өнгөт улирал энэ ууланд хамаарахгүй
Амьтны үрийн сэтгэлийг амрагаас илүү үймүүлэх
Ад гэрлийн хувилгаан Урианхайн хөх уулс минь
Яргай тансар салхи нь гүн зэрэглээ хөндөхөд
Хаш цасан уулнаа бүрүүлийн усанд үзнэм
Чиргай модтой гануунд нь харлаг сүүдэр зүүрмэглэж
Халиах нүдний үзэсгэлэнд гэрэлт сүм мэт харагдана
Хөмүүл гишүүнэ соёолоод хөрсний чийг гүйцэхэд
Хөндүүр зүрхний угт ижий аав минь бодогдоно
Удган голын усыг цасны шимээл сэлбэнэ
Урианхайн хөх уулс уйдашгүй сүндэрлэнэ
III
Билэгт Жумагийн дэргүүлж явсан энэ уулнаа
Би шүлэг бичин, амандаа өвс зууж хэвтнэм
Асганы нарны наагуур тунгалаг бороо зүсрэх нь
Арван гуравтай охин гэзгээ сүлжин зогсох шиг
Зэлүүд хөх уулсын тэнгэрийн нүд мэт сайранд
Зогдроо дугтчих тогорууд дорны нарнаас ирэхэд
Өнгөт мандлын доогуур хөшгөн зэрэглээ сүүмэлзэж
Өвгөдийн гунигт нүдэнд сарны туулай хоргодно
Умрын хонгор салхин нөмгөн зэрэглээ хөндөхөд
Уяа нь таарсан хүлэг шиг уулс алсад дөмөлзөнө
Хас тэнгэрийн өлмийд халхын тал цэнхэртэж
Хадан цохионы орой дээр хан улир бөөрнө.
IV
Мөнх цастай уулс зүүдний алсад толиорч
Мөнгөн товч шиг гэрүүд хөгнөтэй хурга шиг цайрна
Зүүн хойдын жилэнд эртэлж унасан шүүдэр
Зүрхэнд тус газар хөнгөн гунигийг үүсгэнэ
Чимэг сайт улирлын алтан наран мандахад
Чиг зөв салхин бүлээн аяс эгшиглүүлнэ
Чийг даасан өвсөн тогосны өд мэт гэрэлтээд
Чичрэхүйеэ алтан үрэлсийг бөмбөрүүлнэ
Нөмгөн хөнгөн үүлс нөмөр бараадан ирнэ
Нөөлөг ихт газар амьтан хүн тогтоно
Цаг мөнхийн уулс цас мөсөөр дүүрэн
Цалгиа залуу насандаа халгиа шүлгээ бичнэм
V
Цантсан ододтой арван гуравдугаар сарын
Цасан хунгарт би мэндэлсэн
Урианхайн уулс гэрлээр давалгаалж
Умрын салхиар хавар тэнүүчилсэн
Тэрсэд мөнхийн гэрэл шидэгч ууланд
Тэрлэг гандам зуны сарууд ирэхгүй
Зэрвэс нүдийг зүүдний манантай хөвөрдөх
Зэрэглээ тэнд, хаялга болж чадахгүй
Үдийн наранд сэмрэх зэрэглээ нимгэн мөс мэт галигтан
Үдшийн зэврүүг хүлээлгүй шилэн толбоор цагирагтана
Товч харших чимээнээр жингэнэх дуун түгэж
Товцог хадны шилээс хан тас ниснэ
1994 он. Улаанбаатар хот.


ЗҮҮНГАРЫН ШҮЛЭГС
Хурц ухаапы өмнө
Тэргүүн бохийном
Өрөвч слшхшйн өмнө
Өвдөг сөгдөнөм
Л.Гегель/
I
Cap гэдэг чинь cap биш ээ
Цацлын сүүний цантсан дээж
Цагаан хавцлын улаан халил
Cap гэдэг чинь cap биш ээ
Од гэдэг чинь од биш ээ
Атгаад шидчихсэн эрдэнийн чулуу
Аавын маань гаансны улаан оч
Од гэдэг чинь од биш ээ
II
Манан гэдэг чинь манан биш ээ
Малгайгаа авахад савссан уур
Үүр цүүрийн мөс хөлдөлт
Манан гэдэг чинь манан биш ээ
Номын хуудсанд салхи оруулаагүй бандитай
Нохой яаж инээдэг тухай би ярихгүй  ээ
Моддын доогуур ч саран гийнэ
III
Салхи гэдэг чинь салхи бус аа
Янаглахуйн үлээлт
Яндар сэвэлчийн нам үелзлэл
Салхи гэдэг чинь салхи бус аа
Уулс ямар үнэртэйг бүү асуу
Дуртай өнгийг нь би мэднэ
Усны тэсрэлтээс дэлхийг танинам
 
ЗҮС-ЦАС ОХИН

Залуу амраг түүний минь
Зандан ханхалсан цээжнээс
Сарны гал шиг шувууд нисэж
Сайн үгсийн булаг ундарна

Аянга мэт- аниргүй зурсхийх гялбаа
Алсын уулсын дээгүүр шаргал алчуур шиднэ
Зөн совингийн бэлэг-ийм энхрий бүсгүйтэй
Зөрлөг талбиун орчлонд учрах л байж дээ

Цагаан анирт шөнийн тансаг орчин
Чимээгүй хархан нүдэт охин
Цоор өвс зөөлөн салхинд ганхах мэт
Цомцойн сууж үл мэдэгхэн найгана

Зуун түмэн энэ өвс, аль эртний ой хөвч
Зүс-цас энэ охин, Зүүн гарын хаант улсынх
Шаргал морьтой-дээдсийн сүнс
Хүүхэн зүрхний-усан шарх

1990он. Ховд хот.