Алавхийн одох цаг хугацаанаас бүү айгтун анд минь
Амжиж дээр нь нэрээ бичих зав хэзээд олдоно . . . Preview

Wednesday, February 27, 2013

Түмэн хандалт

Өнөөдөр 2013 оны 2 сарын 27-ны өдөр

Хаа сайгүй хаврын үнэр түгэн дэлгэрч агужим Монгол оронд хавар ирж байна. Хавар ирэхүй нүцгэн модод эгшиглэн гэрэлтэх мөчүүдээ...
Үлэмж янагших хавар цаг...хэмээн Болор цомын эзэн эрхэм найрагч Жа.Баяраа ах нэгэнтээ дуу алдан бичсэн байдаг. Хаврын энэ л сайхан цагаар миний блог руу зочилон алжаал юугаан тайлж шүлэг найраг шимтэн сонирхогчдийн хандалт нэгэн түмээс илүү гарлаа.
2011 оны 3-р  сарын 22-ны хаврын нэгэн гэрэлт өдөр энэхүү блогийг анх нээж байсан сан... Цаг хугацаа урсан одох бүрийд л цаглашгүй гэрэлтэх нь хүмүүний зүрх сэтгэл байдаг билээ. Зүрхнээс гарч тархи луу одох заяатай шүлгэн эрхээ би урласаар л байх болно. 
Миний блогт тухлан саатдаг уншигч таньд гүнээ талархаж байна.
Таны таалал оюунд нийцэх болтугай. Гэгээн сайхан саруул гоо бүхнийг танд хүсье
 

"Болор цом"-д М.Отгонбаяр амжилттай оролцлоо (2013/01/11)


Yзэгчдийн хvсэн хvлээдэг "Болор цом" яруу найргийн наадам 30 дахь удаагаа болж єндєрлєлєє. Yгийн уран, сэтгэхvйн яруу гайхамшигаараа vзэгчдийг байлдан дагуулдаг Болор цом наадамд 300 гаруй яруу найрагч шилдэг шvлгээрээ єрсєлдсєн юм. Миний бие уг наадамд амжилттай оролцож, шилдэг 15-д шалгарсан билээ. Энэ жилийн "Болор цом"-ын эзэн яруу найрагчаар Норовын Гантулга тодорсон.

Шүлгээрээ онгодыг тань ...

Шүлгээрээ онгодыг тань ... (2009/12/31)


Б. Галсансүхийн бараг бүх номнууд надад бий. Тэр номнуудын нэгээхэн хуудсанд ёс мэт � Шүлгээрээ онгодыг тань урья � гэсэн үг бичигдсэн байдаг юм. Энэ үгийн хүч чадал номонд нь шингэсэн байхаа гэж бодогддог. Манай Галсансүх яруу найрагчийн хувьд онгод ихтэй авьяаслаг яруу найрагч мөн болохын сацуу  гоц цайлган зантай бас эрхэмсэг нэгэн. Түүний Монгол яруу найрагт хийсэн шинэчлэлийн үрийг хэн ч хэзээ ч үгүйсгэж чадахгүй тийм боломж ч бас үгүй юм. Магадгүй тэр үе үеийн Монгол яруу шүлэгчдийн хамгийн содон төлөөлөгч байх аа даа. Найрагчийн нэрийн хуудас болсон � Үнээдэй нутаг дахь хавар цагийн импрессионист аялгуу�  хэмээх бүлэг шүлэг нь  гойд алдаршсан билээ.
Түүнтэй уулзах болгонд дандаа л Уран бүтээл юу болж байна? За номоо гаргах болсон уу? Ивээн тэтгэгч олсон уу? гэх мэт тийм нэг эевэрвүү нөхөрсөг асуултаар хэсэг бөмбөгдөөд тэгж явж ажил амжуулах шаардлагатай боллоо,  ингэж ажил амжуулваас зохилтой юм гэх зэргээр ар араасаа угсруулан  ярьж өгөөд тийм тийм ажил амжуулав, тийм тийм ажил амжуулахгүй бол болохгүй нь гээд салхи татуулан одно. Ер нь дандаа л салхитай явах бүлгээ. Харин түүний шүлгүүд эзнээсээ ч илүү салхи татуулан онгодыг бадраан сэтгэлийг ер бусаар долгилуулах авай. Ямартаа ч түүнийг манай уншигчид хийгээд яруу найрагчид Монголын яруу найраг дах модернист урсгалыг командлагч хэмээн зүй ёсоор үнэлж түүнээс гарах элдэв сонин ааш аяг ба шүлгүүдийг сонирхон харж хүлээсээр байдаг юм даа.
Галсансүх бол Монголын яруу найргийн шинэ үеийн нэгэн туг юм. Энэ туг үргэлж бусдаасаа тод байсан, энэ туг үргэлж бусдыгаа сэрээгч нь байсан. Бид Галсансүхээр бахархдаг... Тэр бол жинхэнэ яруу найрагч хэмээн 90-ээд оны яруу найрагчдын шилдэг төлөөлөгч Өлзийтөгс омог бардамхан хэлсэн буй.
 ҮЗЭСГЭЛЭНТ ОХИНД ЗОРИУЛСАН ШҮЛГЭЭС 
Үзэсгэлэнт охин. Болор жүнз. Торгон сар.
Үдэш үзэх гэрэл зургийн цомог.
Дурласан шүлэгч. Болор жүнз. Торгон сар.
Дуу авианаас хурдан янагийн толинд тусах дүр.
Үзэсгэлэнт охин. Болор жүнз. Торгон сар.
Үгүй бол шүлэгчийн амьдрал уйтгартай.
Гашуудлын мэдээ. Сэтгэл булаам хөрөг
Гунигтай �зуурдаар� гэсэн үг
Сонины хуудаснаа �зарлал� шиг хэвлэгдвэл
Сайхан охин, Болор жүнз. Торгон сарыг
Диваажингаас эсвэл тамаас
Дахиад авч ирэхээр яваад эзгүй байгаа хэрэг.
Үзэсгэлэнт охин. Болор жүнз. Торгон сар
Үдэш бүгд байсаар байхад гэж согтуу хүн уйлна.
Сайхан охин, Болор жүнз. Торгон сар.
Согтуу хүн ойлгохгүй. Намайг бас мэдэхгүй.
 
НҮДИЙГ МИНЬ НЭЭМҮҮ
Царцаахайн мөнгөн царгиа салхины алтан сэрчигнээтэй нийлээд
Цам харайх тогорууны бүжгэнд хүн байтугай хулгана хүртэл автаад
Нуурын дээрээс манан халамцан хөөрөхөд нугас ангир дуугараад
Нуугин шуугих нарсан ойн гоо үзэсгэлэн нүдийг минь нээмүү.
Дэнж нугыг дамжин багваахай цэцгийн цагаан тоос манараад
Дэлүүн болдогоос наашаа эрвээхэйн сүрэг солонго татуулан жуулчлаад
Далий ягаан цэцэгсийн дунд мансуурахад уушиг цээж цэлмээд
Тэнхэлэг горхины тунгалаг хүйтэн ус цагаан шүдийг хага ташаад
Тэргэл саран гурван нуурын мандалд гурав хувилаад  нүдийг минь нээмүү.
Моносон төгөл өврөө нээхэд цалин цагаан биенээс нь сайхан үнэр түгээд
Морьтой хүн Балжийн голоос наашаа шогшиход хуучин буриад дуу уйлаад
Баянбулагийнхаа усанд шумбан эрхлэхийг багацуул хүүхдүүд хүсэмжлээд
Битүү хусан ойн төгөл нүдэн нуур мэлтэлзээд нүдийг минь нээмүү.
Цант Ханы овоон дээр цас бударахад эмээгийн минь мөр тодроод
Цайрах Ононгийн гялгар мөсөн дор загас жараахай нь гилтгэнээд
Дүнзэн байшингийн пийшин дээр шимийн архины охь халаад
Дүлий ертөнцийг цочоосон удган эгчийн минь хэнгэрэгийн дэлдэлт нүдийг минь нээмүү.
ЧӨТГӨР БИД ХОЁР
Сархадын мухлагаас намайг чөтгөртэй сугадалцаж гарахад
Салхины эрчлээсэнд алтан хараацайс ийш тийш шидэгдмой
Хоосон гялгар уутнууд тэнгэрээр нэг нисэлдээд
Хонох газар хайж хажуугаар минь зөрөлдөж өнгөрмой
Урт шаргал нарыг шонгийн моднуудад мөчилж дүүжилснийг үзээд
Урин янаг хаврын хавирган сар сэм баясч худлаа санаа алдмой
Дарс уугаад дуулж байсан дууны ая чихэн дотроос гарахгүй
Даруй уурыг минь хүргэхэд өнөөх чөтгөрөөр чихээ ухуулмой
Гудамж, зам, Сүхийн талбайг гайхал салхиар шүүрдүүлээд  
Гурав, дөрөв, нэг, хоёроор хаврын бороо дуслахад чийг ханхалмой
Очих газраа хүртэл чөтгөрөөр сугадуулж явахад минь
Од эхнээсээ түгээд эхнэр, хүүхэд минь намайг  үгүйлмой
Айлын хонхыг өчнөөн дараад гайхшаа барахад
Архи дарстай торыг минь барьсан чөтгөр эвшээлгэмой
Үүд хаалгаа тогших уу? болих уу ? гээд гадаа тамхи татаж зогсоход
Үүлэн завсараар сар шагайгаад өнөөх чөтгөрийг дуудмой.
  * **
Сэтгэл гэдэг эрхтэн элэг шиг үрэвсэж
Сэтгэл гэдэг эрхтэн толгой шиг өвдөж
Сэтгэл гэдэг эрхтэн ходоод шиг цоорч
Сэтгэл гэдэг эрхтэн зүрх шиг зогсдог
***
Шар айрагны
Хоосон лонх
Уйтгараар дүүрэн...
Саяхан даа энэ гэгэлгэн найрагч шүлгийн цомогоо гаргасан байна лээ. Түүний шүлгүүдийг сонирхон дурлаж байдаг хүмүүст ихээхэн сайхан хэрэг болсон нь дамжиггүй юм. Хуучин шүлгийн дэвтэрт минь нэгэн шүлэг буй.
2007 оны  03-р сарын 27 �ны өдрийн  хөхөмдөг үдэш  Улаанбаатарын 40 �н мянгатын нэгэн уушийн газар Нисванис рок хамтлагийн ахлагч Амгааг хүлээх зуураа Галсансүх бид хоёр хамтран тэрүүхэн хоромд энэ шүлгийг бичсэн юм. Шүлгийн эхний хэсгийг би бичээд түүнд тэмдэглэлийн дэвтэр, балаа дөхүүлэхэд  нөхөр үргэлжлүүлэн бичиж дуусгасан билээ. Танд сонин байж болох талтай юм л даа.Энэ шүлгийн нэрийг Галсансүх өгсөн сөн.
Б. Галсансүх, М. Отгонбаяр хоёр Л. Энх- Амгаланг хүлээж суухдаа...
Улаанбаатарын зарим гудамжинд
Улаан дэнлүү гялалзаад
Урд зүгийн салхи
Уур хүрмээр үнэртэхэд...
Танил биш үнэр уушиг зүрхийг давчдуулаад
Талаар нэг хийсэх чихрийн цаас
Цас шиг санагдаад
Цаад утгыг нь дарж тайвшруулна намайг...

Эрт цагаас эдүгээ хүртэл Найрагч ах нар минь найраг шүлгээ бичсээр ирсэн Монгол эх хэл минь тунгалаг ариун байх болтугай. Даяарчлагдан буй дэлхий ертөнцийн хүчирхэг соёлын түрэлтэд хэлмэгдэн буй хэл соёлоо хэн, хэн маань хамгаалах билээ дээ. Ямартаа ч Галсансүхийн нэгэн шүлэгт � Монголын радио хятадаар мэндлэхэд би үхнэ� гэсэн мөр байдаг юм....
***

Хүйтний эрч чивчирэн чангарч ертөнцийн гаднахыг хатуу ширүүн амьсгал илбэх лугаа Монголын үзэсгэлэнт дэлгэр нутаг жавартайхан, жавхлантайхан үзэгдэнэ.
Жавартай тэнгэрийн хаяа улаан
Жаргалтай хатны хацар улаан гэх өвгөдийн үг магад энэ цагт гарсан бололтой.
Өвлийн богино өдрийн годгор нар талын тэнгэрийн хаяанд жаргахаар уусан уусан шингэхийг ажваас бас нэгэн тун жаргаланг эдлэх болой. Наран доошлох бүр тэнгэрийн хаяа будангуйран ягаарсхийж, хэдий доошлох тусмаа улам ягааран энэ ертөнц нил ягаан өнгөнд хүрэх мэт... Харин нар тэнгэрийн тийшээ шурган одоход улаан гал бутрах адил  тийм нэг жавартай тэнгэрийн хаяа өөрөө бүрэлдэн буй болох ажээ. Жаварлаг тэр зүг рүү жад мэт хэдэн адуу тэнгэр хатган зогсох нь ерийн бус аа.
Монгол нутгийн минь гол ус шилбүүр ороолгох адил тачигнан чимээлж, жимбүүрийн аялгуу мэт жингэнэн хүйгэх салхин эрхэт дураар аялан чимх чимх цаг барах өвлийн улирал  аа гэж...

Хэд хоногийн өмнө яруу найрагч Л. Мягмарсүрэн ах � Хөх дарс�  нэртэй шүлгийн номоо надад бэлэглэсэн.
Шүлгийн энэ номны хамгийн эхний хуудаснуудад манай яруу найрагчдын шүлгийн мөр бадгууд  удиртгал дуулал маягаар бичигдсэн байна билээ. Эндээс нэгэн мөр шүлэг гоц сонирхол татсан нь их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн � Наранд шарагдсан Монгол хүн дэлхий дахинд дурсагдана� гэсэн мөр юм. Юутай гүн билиг, гэгээн ерөөл шингэсэн үг вэ.
Хамгийн хаан Чингис хийгээд Монголын баатарлаг хөвгүүд...
Олимпийн дэвжээ...
Оюуны ертөнц...
Ертөнцийн гүн ухаан...
Их бичгийн мэргэд...

Л. Мягмарсүрэн ахийн номонд нэгэн сайхан шүлэг байсан, олон жилийн өмнө бичигдсэн сайн бүтээл л дээ. Энэ шүлэгт:
Хаврын ногоо харагдахгүй ургадаг,
Харагдталаа ургадаг.
Хүний хүү үзэгдэхгүй өсдөг,
Үзэгдтэлээ өсдөг... гэсэн байдаг юм.

Wednesday, December 26, 2012

Шинэ оны мэндийг хүргэе



Улиран одож буй хуучин он танд
Ухаарал баяслыг хайрлаж
Угтан авч буй шинэ он танд
Урам зориг, амжилт бүтээл, аз жаргалын дээдийг бэлэглэг.
Шинэ оны мэндийг хүргэе!

Дэрмээ - Энэ бүхэн жаргал


2012 оны "Мөнгөн үдэш" шинэ жилийн хүндэтгэлийн цэнгүүнд зориулан бүтээв. Ховд аймгийн 10 жилийн сургуулиудыг 1995 онд төгссөн төгсөгчид санаачлан энэхүү дууг бүтээлээ.

Үгийг Ховд аймгийн 1995 оны төгсөгч, яруу найрагч М.Отгонбаяр,
аяийг Хурд хамтлагийн Д.Отгонбаяр,
дуучин Чоно хамтлагийн Д.Дэрмээ болон дуучин Г.Гэрэлзаяа, Т.Сэлэнгэ.

Намар намрын шvлгvvд


Намар намрын шvлгvvд   
Алсын цуурай усанд унахад
Амраг шувууд ганганана
Амраг шувууд ганганахад
Хавийн уулнаа цас унамуй...
***
Намрын тэнгэр хєх vvлсээр бороошино
Навчсийн хэлбэрт уруулыг чинь бодно
Хэтэрхий хvйтэн биш бол энэ борооны дараа
Хэнз гоё цэцгvvд урган ганхана даа...
Yvлсээр наадах бvрхэгхэн энэ тэнгэр
Yзэгдэх холын барааг халхална
Тэр урган ганхах хэнз цэцэгсийн тєлєє
Энэ бvтэн намар хангалттай гэж vv...
2012/08/31
***
Намрын vнэр vл мэдэгхэн наашлахуй
Насны шувуу нисэн одно
Тэнгэр даган урсах vvлсийн бэлхvvсийг
Тэврээд авмаар хvсэл тєрнє...
Халуун уулын мєнгєн асарт
Хаш чулуун хундага єргєнє
Хувь заяаны дvрлэн нvдийг
Хуурах хэрэггvйг хэнд хэлнэ...
Гол даган урсах нулимс мэт анд минь
Гал цацан дэврэх шингэн цусаа
Чиний тєлєє асгаруулж явсан гэж бодоход
Миний сэтгэл ханана гэж vv...
2012/08/21
Уулсаа бодохоор
Цагийн буданд зvрхний нулимс унахаар
Цайран харагдах сэтгэлийн хєлєг живэхээр
Баруун Хєх давынхаа гэрэлт энгэрийг бодохоор
Байж ядсан сэтгэл санаа минь амармуй...
Орчлонгийн олон уулсаас онцолж тоссон энгэр минь
Омогт залуу насны оноо алдааны дэнс минь
Зуур хорвоод vvрд чамайгаа vлдээгээд
Зул хонгор насаа овоон дээр чинь орхино оо...
Бадран мандсан євгєдийн минь чулуу
Баруун оргилд чинь одоо ч гэсэн бий
Баримжаа алдан тєєрч хорвоод би ирээд
Бахдал баяраар дvvрэн харьж буцахдаа уйдахгvй...
Сэрvvн дэнжийн чинь буурь одоо ч сэтгэлд тод
Сэрж мандах нар чинь алтаар илбэх нь ч гоё
Агуу оргил чинь доргитол чоно улих ч сайхан
Аавын минь сэтгэл чамд минь шингэсэн билээ...
Yй цагийн шуургатай єрсєн гарах уул минь
Yнэрийг чинь мэдрээд євс цэцэгсийг чинь сананам би
Yзэгдээд єнгєрєх хорвоо юм бvхэн хоосон
Yнэндээ Хєх дав минь чи л намайгаа ойлгох юм ...
Тэнгэр газрын завсар шvлэг бичиж амьдарнам
Тэрлэг дээлэн дотроо ганцаараа уйлж амьдарнам
Тэртээд одсон єдрvvдэд гал мэт бадамлах
Тэвэрт ойрхон Хєх даваан сананам за...
2012/09/11
***
Саран бас намар бодолд минь ойрхон юм
Салхины ариун сэвшээ ууланд минь ойрхон юм
Сайхан нvдэн охин сэтгэлд минь ойрхон юм
Сар жилvvдийн гэгээ ч тvvнд минь ойрхон юм
Yvрийн бvvвэй саран гануун дээр суудаг
Yдшийн хонгор салхин санаанд минь буудаг
Yзэсгэлэн гоо охин зvрхэнд минь оршдог
Yзэгдээд єнгєрєх хорвоо ч vргэлж минийх байдаг
Дуулан хайлан суумаар цаг зєнгийн намар
Дурсан бодон баймаар цагаан бvгээн гэгээ
Алсын ууланд минь галуудын дуун цахиртахаар
Ахуй орчлонгийн буйдад цасны сэрvvн орно...
2012/09/11
***
Ай намар минь, намар минь
Алтан бэхэнд дvрсэн уулсын минь гунигаа
Алиа дууны аялга болоод салхины исгэрээ
Алсаас ирэн сэтгэл хєглєх нь юуных вэ
Бодлын хол ойр орон зайн хэмжээ vгvй
Борхон зvрхэнд хайр бийг мартаж болохгvй
Бага vдийн хэрд уулын нар тунгалагших мэт
Барьж дийлэхгvй хайраа би хэндээ єгнєм бэ...
2012/08/23
***
Сэтгэл сэнсрэм нємгєн шєнийн тал
Сэрvvн саран нvцгэн гэрэлтмvv
Салхины урсгалыг мэдрэн суухуй дор
Сац нэгэн бодол гэгээ татуулна...
Сэрэг борог талын шєнєєр
Хариг уулсын шивнээг мэдрэхvй
Сэрж босоод галт шувуу нисэх мэт
Сэмээрхэн од харвах нь дуулдана...
2012/10/08
***
Нуурын хєвєєнд хєл нvцгэн хэвтэхvй
Нуугдсан салхи сэтгэлийн гижиг хvргэнэ
Нууцхан амрагаа санаад жаргалд ойртохуй
Нулимс бороо хоёрын ялгал vгvй дээ
Зовлон жаргал гэдэг нэгэн зvйл
Зоос мєнгєний тєлєє амьдралаа vрээд яанам
Сайн сархадын гал зvрхийг минь шатаахуй
Сайхан амрагаа санамааргvй л байнам...
Эртээдийн болор жvнзний хэлтэрхий
Эр зvрхэнд минь нэгэн шарх vлдээлээ
Энэчлэн шарх сорвиний оронд
Энхрий амрагийн дуу бичнэ дээ...
2012/10/08
***
Тэнгэрийн одод ганганан vvр цайх цагаар
Тэнэмэл онгод ирж намайг сэрээхээр
Хорвоог бодож элдэв зvйлийг сэтгэж
Хоосон цаг vрэлгvй шvлгээ л бичмээр байдаг аа,
Уул нутгийн оройгоор vvлс бургих vеэр
Удмын сахиус ирж намайг бvvвэйлэхээр
Орчлонг бодож чиний тєлєє шаналалгvй
Он цагтай уралдан шvлэг л тэрлэмээр байдаг аа,
Хаа холын нарны наана навчис исгэрэх цагаар
Хаадын сvнс ирж намайг дуудахаар
Хат суусан сэтгэлээр хайраа бодолгvй
Халуун амьсгалт шvлгээ л урламаар байдаг аа,
Зvvн уулын зvр гур эрхлэх агшинаар
Зvдэрсэн онгод ирж намайг хайрлахаар
Зvдэг хатуу орчлонгоос ангижран байж
Зvрхээрээ мэдэрсэн шvлгээ л хаймаар байдаг аа...
2012/10/08

                           Намрын гэгээрэл
Уулын голын нємгєн загасны уруул
Усны мєс хєхєж нимгэн цантахуй
Бадар уулын дээгvvр гэгээ татаж
Бараан шєнийг хєєж єглєє ирнэм
Ирсэн єглєє уснаа суухгvй ичингvйрээд
Илбэн буух салхин тvvнийг хєєхvй
Єнчин ятуу ян хаднаас vсрэн бууж
Єєрєє ч мэдэлгvй цаг хугацааг сэрээнэм
Сэрсэн цаг хугацаа миний цээжинд
Сэрж мартагдсан тэрхэн єдрийг сануулахуй
Будант уулнаа намрын боронго vлээж
Булаг шандны ус гэсэхээргvй хєлднєм...
Хєлдсєн горхи голоороо хар нvдэн
Холдож одсон залуу насаа бодохуй
Хєдєєгийн уулнаа цагаан сор сууж
Хонгор говь тэртээ алсад шаргалтана...
2012/10/08

Эрхэм анд П.Баатарчулуундаа
Хариг цагаар євс гэрэлтэж шєнє ирнэ
Хаяахан салхин сэнсрээд огторгуйг орооно
Хавийн уул толгод хvvхдийн дуу шиг цангинана
Ханатал амьсгалаад хорвоод хоргодох нартай даснам...
Харгин дэргэх голын ус мэлмэрэн vvр цайна
Халуун зєєлєн улирал цаг хугацаанд уусан орно
Халиуран найгах тариан тvрvv алтран солонгорно
Харлаг гануун дээр vvрэглэх сартай нєхцнєм...
Хатан зvрх уяран хайлаад намар ирнэ
Хаанаас ч юм даллах эх нутгаа тэмцэнэ
Хангал залуу насаа цаг хугацаанд зvvж алдана
Хаадын нутагт алтан жолоогоо єргєж одтой ханьснам...
Хараагийн vзэсгэлэнт хєндийд шувуу ниснэ
Хацар нvvр илбэн балчир салхис наадна
Хайлсан дуу шvлэг болж намартаа цуг vvрд vлдэнэ
Хас сарны зvгээс цагаан цас хаялж, Монголдоо л амьдарнам...
Хамгийн сайхан цаг сэтгэлийг минь дуудан сэрээнэ
Хаш чулуу талстлах мэт хорвоо тунгалагшина
Хажуугийн уулнаа цэцэг ойчих нь сонсогдоно
Хаяа хязгааргvй орон зайд орчлонтой оршном...
2012/10/15
***
Бодлын мєнгєн шугуйд
Бороо орно
Болор тунгалаг хорвоогийн
Саран тормойно
Явуул замаар алсад одохуйд
Онгод ирнэ
Яруухан гэгээн орчлонгийн
Одод очтоно
Хээр хєдєє аялан байхуйд
Элдэв бодол эргэлдэнэ
Хэрхэн амьдарч ирсэн минь
Эргэлзээ тєрvvлнэ...
2012/11/12
Миний Ховд тийшээ      
Миний Ховд тийшээ ижий минь хvvгээ санаад
Миний Ховд тийшээ илбийн эгшиг цуурдаад
Миний Ховд тийшээ алсын аянга гялбаад
Миний Ховд тийшээ алсаас намайг даллаад
Миний Ховд тийшээ намрын аяз урсаад
Миний Ховд тийшээ нарны гал буураад
Миний Ховд тийшээ уулсын єнгє алтраад
Миний Ховд тийшээ усны шувууд цєєрєєд
Миний Ховд тийшээ шийгуа бємбєрч єнхєрєєд
Миний Ховд тийшээ шил толь ус харлаад
Миний Ховд тийшээ охидын шилбэ борлоод
Миний Ховд тийшээ оддын гэрэл бvдгэрээд
Миний Ховд тийшээ Хатан Хар ус цалгиад
Миний Ховд тийшээ харахуйн vзэсгэлэн бvрдээд
Миний Ховд тийшээ халхийн талаас шаргалтаад
Миний Ховд тийшээ хайрлахуйн агаар vлээгээд
Миний Ховд тийшээ Тунгалаг Буянт тунараад
Миний Ховд тийшээ туулсан зам минь тодроод
Миний Ховд тийшээ хvмvvний сэтгэл хоргодоод
Миний Ховд тийшээ хvслийн далай цалгиад
Миний Ховд тийшээ Хєх сэрхийн нуруу дvнхийгээд
Миний Ховд тийшээ хайрт аав минь санагдаад
Миний Ховд тийшээ хан уулсын салхи исгэрээд
Миний Ховд тийшээ халуун зvрхийг минь сороод
Миний Ховд тийшээ амрагийн дуу уянгалаад
Миний Ховд тийшээ алтан євс гэрэлтээд
Миний Ховд тийшээ айл айлууд нvvгээд
Миний Ховд тийшээ амар амгалан айлсаад
Миний Ховд тийшээ зул шаргал намар болж байгаа
Миний Ховд тийшээ зургийн алтан намар болж байгаа
Миний Ховд тийшээ зуунаас ч урт намар болж байгаа
Миний Ховд тийшээ зуурхан боловч очоод л ирэх сэн...
2012/09/18
            Намартай нєхцєхvй
Тvмэн агт тоос татуулан одов гэлтэй
Тэнгэрийн vvлс єндєлзєн боссон
Намар єнгєт уул нутгийн тийшээ
Наран тоорогтон сэтгэлийн эгшиг дэрвэнэ
Алтан мєнгєн євс салхи зvсэн найгасан
Аглагийн тэртээ vгээр хэлшгvй уйтгарт
Ай би жаахан ижийгээ санахуй
Агаарт тунарах намрын тоостой нийцнэ
Холын уулын салаа хавцалд зvvгдсэн
Хоо модод навчаа vгvйлэн сэнсэрээд
Суун тусан ижийгээ л бодохуй
Сул салхис хvний нулимсаар дvvрэн
Ахуй байдлын хєг баруун аялгаа санав уу
Алаг хонгор намрын єнгєнд автав уу
Ээ би бичгэн ижийгээ vгvйлэхvй
Энэ л намрын энэлэнт нvд болмуй...
Одох шувуудын орон зай эзгvй
Омогт хаадын олбог суудал эзгvй
Хол нутагт миний уулс эзгvй
Хоосны дундаас ижий минь л тодорно...
Бээрсэн навчис модондоо эзгvй
Бээрийн алсад тэнгэрийн зул эзгvй
Бэл бал ар хєвч эзгvй
Бэрх замд ижий минь л торойно...
Єрvvн асганы зvлдэн хєх уулаа
Єнєє миний гэнээргэн сэтгэл
Хvсэл бодлын мєнгєн товшуур минь
Хvмvний зvрхний хаа нэгтээ донхийнэ vv...
2012/10/23

Wednesday, September 12, 2012

Эрхэм дүү Ч.Заяа-даа



                          
Орчлонгийн саран түгээмэл гийсэн хангай нутаг
Одод тоолон ургасан өнгийн цэцгийн орон гэнэ
Оройн дээд бурхан зүгт ухааны хэт барилдсан
Олон мэргэд уран гартнуудын өлгий нутаг гэнэ
Арын сайхан хангайн Жаргалант тийшээ
Миний сайхан дүүгийн төрсөн нутаг гэнэ
Авьяас билэг төгөлдөр гайхамшигт хүмүүсийн
Мянган жилээр суусан тийм л газар гэнэ
Зам холын аянд нөхөрлөж нэгэн явлаа
Залаа мянган уулсынхаа гэрлийг хамт харлаа
Залуу насны дуугаа дуулж нэгэн үзлээ
Зангаа хувиргаж үзээгүй дүү чамайгаа танилаа
Хол ойрын бодолд уулын солонго гийнэм
Хонгор дүүгийн хүсэл бүхэн биелэх болтугай
Жаргалтайн дэлгэр сарын тунгалаг энэ өдөр
Заяа дүүдээ шүлэг нэгийг тэрлэнэм...
Ерөөл ерөөлийн дээдийг та нартаа билэгдье
Ертөнц дүүрэн хүсэл тань биелэх болтугай
Жаргал жаргалын дээдийг та нартаа билэгдье
Жаргалтай жаран жарныг үдэх болтугай...
2012/09/03

 

Уулсаа бодохоор



Цагийн буданд зүрхний нулимс унахаар
Цайран харагдах сэтгэлийн хөлөг живэхээр
Баруун Хөх давынхаа гэрэлт энгэрийг бодохоор
Байж ядсан сэтгэл санаа минь амармуй...


Орчлонгийн олон уулсаас онцолж тоссон энгэр минь
Омогт залуу насны оноо алдааны дэнс минь
Зуур хорвоод үүрд чамайгаа үлдээгээд
Зул хонгор насаа овоон дээр чинь орхино оо...
Бадран мандсан өвгөдийн минь чулуу
Баруун оргилд чинь одоо ч гэсэн бий
Баримжаа алдан төөрч хорвоод би ирээд
Бахдал баяраар дүүрэн харьж буцахдаа уйдахгүй...
Сэрүүн дэнжийн чинь буурь одоо ч сэтгэлд тод
Сэрж мандах нар чинь алтаар илбэх нь ч гоё
Агуу оргил чинь доргитол чоно улих ч сайхан
Аавын минь сэтгэл чамд минь шингэсэн билээ...
Үй цагийн шуургатай өрсөн гарах уул минь
Үнэрийг чинь мэдрээд өвс цэцэгсийг чинь сананам би
Үзэгдээд өнгөрөх хорвоо юм бүхэн хоосон
Үнэндээ Хөх дав минь чи л намайгаа ойлгох юм ...
Тэнгэр газрын завсар шүлэг бичиж амьдарнам
Тэрлэг дээлэн дотроо ганцаараа уйлж амьдарнам
Тэртээд одсон өдрүүдэд гал мэт бадамлах
Тэвэрт ойрхон Хөх даваан сананам за...

2012/09/11