Маргаашдаа гээгдсэн өнөөдөр
Маргад мэт хоосон хөөс мөн
Маргаашаа мартсан өнөөдөр
Магад хоосны хоосон мөн
***
Авсанд орсон хүнд ч
Энэ төр хэрэгтэй гэж бодохоор
Айдас хүрээд байх юм
Энэ төрөөс ...
***
Шувууны өндөг бүүвэйлсэн
Шугуйн цагаан салхинд
Сэвлэгээ илбүүлж суухад
Сэтгэл зүлгүүлж өнгө ормуй
***
Сайхан сэтгэл гэдэг
Эрхэм сайн үгтэй хамт
Салшгүй итгэл гэдэг үгийг
Эвийн халуунаар гагнахсан