Алавхийн одох цаг хугацаанаас бүү айгтун анд минь
Амжиж дээр нь нэрээ бичих зав хэзээд олдоно . . . Preview

Wednesday, April 13, 2011

“Хавар уул хоёр” тэргvvт бvлэг шvлэг

Орчин vеийн хvний оюун санааны хамгийн хурц асуудлыг яруу найраг хєндєж чаддаг хэмээн ЮНЕСКО онцлон тэмдэглэсэн байдаг. “Хавар уул хоёр” тэргvvт бvлэг шvлгийг таны таалалд нийцvvлэн илгээж байна. Бас та сэтгэгдлээ үлдээхээ бүү мартаарай .

***
Залуу багын хэрэг хааяа хааяа бодогдоод
Зам єгсєх тутмаа эхлэл рvvгээ дєхнєм
Заяасан бие минь эх нутгийн хэлтэрхий
Загас, усан адил нутаг бидэн хоёр оо...

***
Тэнгэрийн vvлс шилийн уулсаа гоёод
Тийн vзэмжээ салхин урсгалаар тэтгэнэ
Хvvгийн цээжинд уянга дуун тvгээд
Хvсэл дурлал шvлэг vvсгэн сэрээнэ.

***
Хэт алсын саран ертєнц дээр дугуйрч
Хэн нэгэн андаа хvлээж дарс баринам би,
Хvйтэн шєнийн дээвэр онгойж єглєє болоход
Хvлээн цєхєж шимт нойрыг vгvйлэв ээ...

***
Хонгорзул цэцэг нь ишин дээрээ ганхана
Холхи алсын бvсгvй инээдээрээ даллана
Хангай нутгийн зун нvдний ємнvvр улирна
Халуун зєєлєн эгшиг зvрхэн дундуур бємбєрнє.
***
Бадрангуй цагаан талын тэртээ
Барин тавин хэлэх гоо сайхан алга
Ертєнц дэлхий намайг нємєрсєн мэт гvн намуун
Эндээс холдох хvсэл хорвоогоос хайсан ч алга аа...
***
Хайр дурлалын манан намар уулнаас салдаггvй
Харьд одсон гол ус наран жимээс холддоггvй
Хаа ч гэлээ сэтгэлийн гал бєхнє vгvй яа
Хатуу энэ орчлонд сєхєрнє vгvй еэ...
***
Уулын сар алга дэлгэх мэт харанхуйг vргээж
Цагаан сvмvvдийн дундаас гийчин шєнийг эрнэм
Удаан хурдан холын явдал бодогдож
Цаашлан одохдоо сарны голыг эрхгvй гаталнам...
***
Уулын манан гvн тэндээ харанхуй
Ухаан бодол мєн тэндээ гэгээтэй
Хєвчийн модод гvн тэндээ давчуухан
Хvний ухаан мєн тэндээ сэлvvхэн...
***
Халиун цавьдар vрээ хатирч явах мэт хээр талд
Халуун наран тєєнєвч салхин хаанаас vлээнэ вэ
Эзгvй тэнгэрийн тэртээ содон ганц од
Энэ орчлонг тольдох нь хавар ба намар аа...
Нарийн шиврээ бороо єдєржин уйлсан ч энэ сэтгэл
Насан турш сээрийн харгай шиг сэрвэлзэн дэрвэлзэнэ
Єдийд миний ижий сvvтэй цайгаа хорвоо шинэдтэл буцалгаад
Yл мэдэгхэн шивнээд бурхан єєд єргєх нь хавар ба намар аа...
Бvсгvй хvний нулимс мэт он жилvvд урсана
Бvжин туулайн нvд гvн єрєвчхєн байдаг сан
Бас сарны vртэс уулын боронго хаялсан ч би дуулсаар
Бидний сэтгэл нарийн торго мэт сэмрэх хавар ба намар аа...
Хэт ган, хуурай євс эх газрын сvйрэл
Хэдхэн хvн хорвоог эргvvлэх нь юуны дохио вэ
Хэлэхэд ч бэрх, бодоход ч хvнд ахуйн галав юvлэлт
Хэнээс илгээсэн тохуурхал биш байгаа даа хавар ба намар аа...
***
Ургаж амжаагvй цэцгээ нуугаад
Уулс чимээгvй.
Урсаж амжаагvй мєсєн єнгє
Ус мєрєн чимээгvй.

Ургаж амжаагvй хайраа
Улаан голынхоо цаана
Улс амьтнаас сэм нуугаад
Урт урт єдрvvдийг туулнам...
***
Жvнз дарс vдшийн сарны гэгээг залгиж
Зvvн уулын тэртээ саран тонгосхийн ойчоод
Тvнэр шєнє ирнэ.
Зvрх мєнх амьдардаг тухай бодол намайг эзэмдэж
Зvс vзээгvй андаа хvлээж ганцаар суунам.
Гэгээвчин цаана гэрлэн урсгал туж гулсаж
Ганц нэг харь эгшиг дуулдах шиг болном.
Гал єрдєн суусан эртний євгєє дурсан
Гарцаагvй тvvний vргэлжлэл гэдгээ мэдэрч
Ичисхийн чичирхэд, одод алга байнам.
Энэ их шєнийн дунд
Энэ тэнгэрийн одод тvр эзгvй хойгуур
Энэ хундага дарсаа ширээн дээрээ тавиад
Ирээдvйгээс ирэх анд нєхєр чамайг хvлээнэм...
***
Аян зам, хєх харгуй
Хаврын амьсгал, vvрийн гэгээ
Агт морьд vvрсэлдэн эргэцэх
Хадтай уулын бараа харагдах
Амрагийн алчуур сэтгэлд дэрвэх
Халуун янагаар чамайгаа мєрєєдєх
Аль цагийн зvvдний тайлал вэ?
Хачин алгуур галт тэрэг хєврєх,
Энэ цаг хугацаа...
***
Тэлмэн алаг нvд чинь
Тэнгэрийн дарс хундаганд мэлтэлзэх шиг ээ,
Євєл цагт одод эцэс тєгсгєлгvй жингэнэлдэнэ
Охидын инээд тэнгэрийн заадаснаас чинагш
Цас болон будармуй...

                           Хавар уул хоёр

Уулсын энгэр заам тарлан бухын бєєр шиг
Удаах шvлгийн мєр надад мартагдав, ай
Yндэс лvvгээ зєєлєн vлээх хаврын салхин
Yймж ургах шинэ ногоог сэрээмvv...
Хєхєлбий цайвар ядуу униар явгалан
Хацар илбэн хаашаа ч юм гэлдрэнэ.
Хєдєє тийш хvvхэн намуун болоод
Хvйтэн жавар хэцийн цаад руу одно...
Хvний сэтгэлээс ангид ахуй байгалийн зураг
Хєгшин ижий минь инээмсэглэн байх мэт санагдана.
Хаврын энгэрт хэвтээд євгєд хєгшидєє бодохуй
Хатуу орчлонгийн зєєлєн чулуу дороос нухна.
Хангал цагаахан унага хvхэрдэх лvгээ
Хан хурмастын vvлэн умардаар зорчино.
Хаагаа ханзартал дэвэн ниссээр нутгаа зорих
Харлаг галуудын хойноос єєрийн сэтгэлээ алдмуу...
Эртний сайхан цаг, хором мєч бvхэн
Энэхэн дэлхийн хаа нэгтээ нуугдан буй
Эцэс тєгсгєлгvй vргэлжлэх цаг хугацааны эсрэг зvгт
Элгээрээ мєлхєєд ч болов очих юмсан...